Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Пёнчан-2018" Өвлийн XXIII олимпид оролцох Монголын багийг Б.Бат-Эрдэнэ ахлана

  admin 2018-02-01 3272

"Пёнчан-2018" Өвлийн XXIII олимпийн наадам хоёрдугаар сарын 09-25-ны өдрүүдэд зохион байгуулагдах бөгөөд спортын 15 төрлөөр 92 орны 3000 гаруй тамирчид өрсөлдөх юм. Манай улсаас ОУХМ Б.Ачбадрах, Ч.Отгонцэцэг нар гүйлтийн цанын төрөлд оролцохоор эрхээ аваад буй.

Тэгвэл өнөөдөр баг тамирчдыг үдэн гаргах ёслол Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яаманд зохион байгуулагдлаа. Багийн ахлагчаар МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ ажиллах бөгөөд тэрбээр зуны олимпийн наадамд гурван удаа тамирчнаар оролцож, бүгдэд нь тугчаар ажиллаж байсан түүхтэй. Харин энэ удаа өвлийн олимпийн наадамд анх удаа баг тамирчдаа ахлан оролцохоор болов.

Үдэн гаргах ёслолд БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа Монгол улсын төрийн далбааг Багийн ахлагчид гардуулан өгч баг тамирчдад амжилт хүсэв.

Мөн Монголын үндэсний олимпийн хорооны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн Олимпийн наадамд оролцох батламжийг гардуулан амжилт хүслээ.


"Пёнчан-2018" Өвлийн XXIII олимпийн наадмын Монголын баг тамирчдын тугчаар ОУХМ Б.Ачбадрах сонгогдсон бөгөөд манай тамирчид хоёр дугаар сарын 15,16-ны өдрүүдэд хурд, хүч, авхаалж, самбаа, тэсвэр, тэвчээрээ сорин өрсөлдөх аж.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө