Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Сагсан бөмбөгийн тамирчид жагслаа

  admin 2018-02-01 720

 БСШУСЯ-ны гадна талбайд Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны тамирчид болон 3х3 сагсан бөмбөгийн төрлийн Азийн аварга тамирчид, өсвөр насны шигшээ багийн тамирчид жагслаа. Тэднийг нийтдээ хоёр жилийн хугацаанд Спортын газрын дарга Ц.Шаравжамц Спортын төв ордонд оруулж тоглолтын бэлтгэл хийх, тоглох боломжийг хаасаар иржээ. Мөн олон улсаас манай улсын тамирчидтай хамтарч тоглолт хийхээр ирсэн тамирчдыг оруулахгүй байгаа гэлээ. БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа үүн дээр огт анхаарал хандуулан ажиллахгүй байна гэж тамирчид хэлж байна.

 Улсаа төлөөлөн тэмцээнд явахад нэг ч төгрөг олгож байгаагүй, тамирчид өөрсдийн зардлаар явч байгааг анхааралдаа авахыг хүсэж байсан юм. Харин тэдний авах ёстой цалинг БСШУСЯ-ны Спортын газрын дарга Ц.Шаравжамц сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин биш өөрийн танил хүмүүсийн хүүхдүүд болон өөрийн хүүхэддээ олгож байгаатай санал нийлэхгүй байгаагаа хэлж байлаа. Монголын сагсан бөмбөгийн баг тамирчид 2017 онд олон улсын болон тив дэлхийн тэмцээнд улсаа төлөөлөн оролцож, олон амжилтуудыг гаргасаар ирснийг хэлж байна.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө