Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Мал эмнэлэгийн хүрээлэн дэлхийн жишигт нийцсэн шинэ лабораторийн байртай боллоо

  admin 2018-02-01 975

Монгол улсын мал эмнэлгийн хүрээлэн 1961 онд байгуулагдсан Монгол улсын мал эмнэлэгийн шинжлэх ухааны цорын ганц байгууллага юм. Тус хүрээлэн дэлхийн стандартад нийцсэн тоног төхөөрөмж судалгааны зориулалтын байр бүхий лабротарийг шинээр барьж ашиглалтад орууллаа. Шинэ лабротори нь эрүүл ахуйн шаардлага, ажиллагсдыг судалгаа хийх ахуй нөхцөлийг бүрэн бүрдүүлж чадсанаараа Мал эмнэлэгийн эрдэм судлалын хөгжлийг дэлхийн түвшинд аваачих эхний алхам болж байна

Мал эмнэлэгийн хүрээлэнгийн лабораторын шинэ барилгын ажлыг Боловсрол соёл шинжлэх ухаан спортын яам улсын төсвийн 2,4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьж ашиглатанд оруулжээ. Гурван давхар 1722 Метр квадрат талбайтай дэлхийн стандартад бүрэн төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон лабротарид мал амьтаны гоц халдварт, паразиттах болон халдваргүй өвчнүүдийн оношлогоо, эмчилгээ урьдчилан сэргийлэх арга хэмжээг боловсруулах юм. Мөн шинэ эм бэлдмэл био бэлдмэл зохион бүтээх, мал сүргийг эрүүлжүүлэх бүхий л онолын болон хавсарга судалгааны ажлуудыг хийж гүйцэтгэх юм байна.

Шинэ байрны тоног төхөөрөмжийн хүчин чадал 2 дахин их, орчин үеийн судалгаа хийх зориулалт бүхий био-аюулгүй байдлын 1-2 дугаар зэрэглэлийн лаборатори, хурал, сургалт зохион байгуулах танхим зэрэг эрдэмтэд судалгаа шинжилгээ хийх бүх нөхцөл бололцоо бүрджээ. Тиймээс Монголын мал эмнэлэгийн салбарын хөгжил нэг шат ахиж эрүүл малтай байх олон шинэ нээлт, дэвшилтүүд гарна гэдгийг салбарынхан онцоллоо.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө