Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Рагби спортоор өвлийн улиралд ч хичээллэх боломжтой

  admin 2018-02-01 634

Рагби (RUGBY) нь 1823 онд Их Британийн Рагби хотод Уилльям Вэбб Эллис гэх хүү хөл бөмбөгийн бэлтгэл дээр бөмбөгийг гартаа барин гүйж эсрэг талын шугамыг давуулан тавьсан нь энэхүү спортын үндэс суурийг анхлан тавьсан гэдэг.

Рагбигийн спорт нь хурд хүч, авьяас чадвараас гадна амжилт гаргах хамгийн том үндэс суурь болох багийн ажиллагаа, харилцан хүндэтгэл, эв нэгдэл, тамирчин хүний ёс зүй, зарчимч байдлыг дээд зэргээр спорт бөгөөд Монгол Улсад тус спортоор хичээллэгч тамирчид болон үзэгч сонирхогчдын тоо улам бүр нэмэгдэж байна.

Рагби нь бүтэн биеийн контакттай /мөргөлттэй/ багийн спорт ба өвлийн улиралд контактгүй төрөл буюу точ рагби /touch rugby/ төрлөөр “Улаанбаатарын өвлийн наадам”-ын хүрээнд Улаанбаатар хотын аваргаа Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэнгийн хөл бөмбөгийн талбайд энэ амралтын өдрүүдэд шалгаруулна.

Манай улсын улсын тамирчид олон улсын нэр хүндтэй тэмцээн уралдаануудад амжилттай оролцдог ба Монголын Рагбигийн Холбооноос тус спортын дотоодын хөгжилд анхааран шинэ залуу тамирчдыг төрүүлэн бэлтгэж улсын хэмжээний тэмцээн уралдааныг зохион байгуулан идэвхтэй ажиллаж байна.

Тэмцээний үеэр үзэгчдийн дундах тэмцээн явагдах тул та бүхнийг гэр бүл, найз нөхдийнхөө хамт хүрэлцэн ирж рагби спорттой танилцан эрүүл агаарт амралтын өдрөө хөгжилдөн өнгөрүүлэхийг урьж байна гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө