Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Өнөө маргаашдаа зарим нутгаар цас орж шуурна

  admin 2018-01-31 1015

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Шөнөдөө баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, маргааш өдөр нутгийн төв хэсгээр цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна. 

2018 оны 01 дүгээр сарын 30-ны 20 цагаас 01-р дүгээр сарын 31-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: 

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө Хангайн уулсаар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 36-41 градус, өдөртөө 28-33 градус, Их нууруудын хотгор болон Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 30-35 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байна. 

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:  Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө ихэнх нутгаар бага зэргийн цас орж,  цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгороор шөнөдөө 32-37 градус, өдөртөө 24-29 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 16-21 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр. Бүх нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 23-25 градус, өдөртөө 13-15 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр. Өмнөговь, Дорноговийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Шөнөдөө ялимгүй цас, өдөртөө бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 30-32 градус, бусад хэсгээр 22-24 градус, өдөртөө 15-17 градус хүйтэн байна.

2018 оны 02 дугаар сарын 01-нээс 02 дугаар сарын 05-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

01-нд төв, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 02-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 1,2,3-нд говь тал хээрийн нутгаар  секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 42-47 градус, өдөртөө 30-35 градус, Дархадын хотгор болон Хүрэн бэлчир, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 20-25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 19-24 градус, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна. Хугацааны эцсээр хүйтний эрч бага зэрэг суларна

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө