Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Хүүхдэд ээлтэй хот хэлэлцүүлэг маргааш болно

  admin 2018-01-29 782

Нийслэлийн хүүхдүүдийн нөхцөл байдлын талаарх нэгдсэн мэдээлэл, ойлголтыг сайжруулах зорилгоор “Хүүхдэд ээлтэй хот” хэлэлцүүлгийг  НИТХ-ын төлөөлөгч Ц.Одонтунгалагийн санаачилгаар Нийслэлийн иргэдийн хурал дахь АН-ын бүлэг 2018 оны 01 дүгээр сарын 30-ний өдрийн 09.00 цагт зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Хүүхдийн хөгжил, хамгааллын чиглэлээр олон байгууллага ажиллаж, хүүхдэд чиглэсэн бодлого шийдвэр гаргаж ажиллаж байна. Хүүхдийн хөгжил хамгааллын чиглэлд төсөв хөрөнгө харьцангуй бага төсөвлөдөг нь шийдвэр гаргах түвшнийхний мэдээлэл, ойлголт харьцангуй хүртээмжгүй байгаатай холбоотой юм.

Хүн ам олноор цугласан газарт хамгийн их хохирол амсдаг нь хүүхдүүд байдаг учраас дэлхийн хотууд хүүхдийг аюулгүй байдлыг хангах, амьдрах таатай нөхцлийг бүрдүүлж, хүүхдийн хөгжилд тасралтгүй анхаарч байдаг байна. Манай нийслэлийн хүн амын 34,5 хувийг хүүхдүүд эзэлж байгаа тулд хүүхдийн асуудалд онцгойлон анхаарах шаардлагатай болжээ.

Иймд Нийслэлийн хэмжээнд хүүхдийн нөхцөл байдал ямар түвшинд байгаа , төрийн байгууллагууд энэ чиглэлд ямар бодлого хөтөлбөр хэрэгжүүлж буй талаар бодит мэдээлэл авах зорилготой уг хэлэлцүүлгийг хийж байна.

Уг хэлэлцүүлэгт Нийслэлийн хүүхэд, гэр бүл хөгжлийн газар, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Нийслэлийн боловсролын газар, Нийслэлийн нийгмийн халамжийн газар, Нийслэлийн онцгой байдлын газар, Нийслэлийн цагдаагийн газар, Монголын хүүхдийн ордон, Монголын зуслангуудын холбооноос эрхлэх асуудлын хүрээнд хүүхэдтэй холбоотой асуудлаар илтгэл хэлэлцүүлж оролцох юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө