Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Дарханы ДЦС-ыг 35 МВт-аар  өргөтгөх төслийг МУЗГ, Герман улс хамтарч хэрэгжүүлнэ

  admin 2018-01-26 1287

Дарханы ДЦС-ыг 35 МВт-аар  өргөтгөх төслийг МУЗГ, Герман улс хамтарч хэрэгжүүлнэ

Дарханы дулааны цахилгаан станцыг өргөтгөх төсөлд нийт 11 сая еврогийн санхүүжилт хийх шаардлагатай юм байна. Ингэхдээ Монгол Улсын Засгийн газар 6,5 сая евро, Германаас 4,5 сая еврогийн хөнгөлөлттэй зээл авах талаар гэрээнд тусгаж, 2016 онд байгуулсан. Монголын тал 3,4 тэрбум төгрөгийг 2017 оны төсөвт суулгасан байна. Үлдэгдэл 5 сая еврог 30 жилийн хугацаатай, жилийн 2 хувийн хүүтэй, эхний 10 жилийн төлбөрөөс чөлөөлөх талаар Герман улстай гэрээ байгуулжээ. Энэ төсөл хэрэгжсэнээр Дархан хотын хөгжил, эрчим хүчний салбарт чухал ач холбогдолтойг ажлын хэсгийнхэн тодотголоо.

Манай улс дөрвөн улстай дипломат харилцаа шинээр тогтооно

“Монгол Улсаас гадаадын зарим улстай дипломат харилцаа тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Манай улс Бүгд Найрамдах Жибути Улс, Сент Кристофер ба Невисийн Холбооны Улс, Бахамын Хамтын Нөхөрлөлийн Улс, Белиз Улстай дипломат харилцаа тогтоох тухай Хамтарсан албан мэдээнд гарын үсэг зурсан. Эдгээр 4 улстай дипломат харилцаа тогтоох тухай асуудлыг хэлэлцэж дэмжлээ.  

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө