Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

"Тогтовортой хөгжил ерөнхий боловсрол" улсын хоёрдугаар зөвлөгөөн боллоо

  admin 2018-01-18 1259

Ерөнхий боловсролын сургуульд  тулгамдаж  байгаа асуудлуудыг  шийдвэрлэх  шийдэл , арга замын талаар хэлэлцлээ. Зөвлөгөөнд Ерөнхий боловсролын салбарын 36,000 багш ажилтныг төлөөлж  сургуулийн удирдлагууд болон  багш нар  оролцлоо.  Энэ сарын 25-ны хүртэл үргэлжилэх зөвлөгөөнөөр эрх  зүйн шинэчлэл, багшийн хөгжил, цалин хөлсний шинэчлэл, сургалтын чанар үнэлгээний шинэчлэл, хүүхдийн хөгжил хүмүүжил төлөвшлийн талаар ярилцахаар болжээ

 Зөвлөгөөнөөр Ерөнхий боловсролын салбарын эрх зүйн орчин, зарим дүрэм журмуудыг шинэчлэх төслийг хэлэлцэж, багшийн цалин хөлсний  бодлогын шинэчлэл, ажлын үр дүнгээс хамаарсан урамшууллын тогтолцоо бүрдүүлэн бодит орлогыг нэмэгдүүлэх , нйигмийн хамгааллын чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээ  боломжуудыг хэлэлцлээ. Сургуулийн орчны хүчирхийллээс сэргийлэх, хүүхдэд ээлтэй аюуогүй орчин бүрдүүлэх талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээ бодлогын чиглэлийг хэлэлцэн тодорхойлж, зөвлөмж гаргахаар төлөвлөжээ

Зөвлөгөөн зохион байгуулснаар боловсролын тухай хууль болон бага боловсролын тухай хууль эрх  зүйн баримт бичгийг боловсронгуй болгоход багш удирдах ажилтны саналыг тусгах боломж бүрдэж байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө