Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Зорилтот бүлгийн 1000 хүүхдийг “Скай ресорт”цанын баазад тоглуулна

  admin 2018-01-18 818

Монголын улаан загалмай нийгэмлэгийн Хүүхэд залуучуудын хөдөлгөөн “хамтран нийслэлийн зургаан  дүүргийн зорилтот бүлгийн 1000 хүүхдийг “Скай ресорт”цанын баазад тоглуулах гэж байна.  Энэ сарын 19-ний Баасан гараг, ирэх долоо хононгийн Баасан гарагт зохион байгуулна.  Зорилтот бүлэгт бүтэн өнчин, амьжиргааны төвшингөөс доогуур орлоготой, эцэг, эхийн халамж багатай айлын 10-17 насны 1000 хүүхэд хамрагдана. Манай улсын хувьд агаарын бохирдол Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас заасан аюулгүй стандарт хэмжээнээс 6-7 дахин их хэмжээтэй гарсан. Тиймээс зорилтот бүлгийн хүүхдүүдийг цэвэр агаарт тоглуулж, нэг өдрийг зөв зохистой өнгөрүүлэхэд нь анхаарч хүмүүнлэгийн үйл ажиллагааг зохион байгуулахаар болжээ. Энэ арга хэмжээнд тус цанын бааз хамтран оролцож байгаа гэнэ. 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан