Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Байгалийн шатдаг хийн станц байгуулж байгаа ажилтай танилцлаа

  admin 2017-11-23 173

Нийслэлийн Тээврийн газар, нийтийн тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж байгууллагуудын удирдлагууд болон инженер техникийн ажилчид 2017 оны арваннэгдүгээр сар 20-ний өдөр “UB METAN” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа.

Тус компани нь Улаанбаатар хотын нийтийн тээврийн автобусыг байгалийн шатдаг хийгээр цэнэглэх зориулалттай нийт 180 куб метр багтаамжтай, нэгэн зэрэг 12 автобус цэнэглэх хүчин чадал бүхий түгээх станцыг байгуулаад байна. Тус станц нь имтортоор оруулж ирэх шингэрүүлсэн байгалийн хий(LNG)-г 60 куб метрийн 3 саванд буулгаж хадгалах бөгөөд насосны станц болон шингэн хий ууршуулах төхөөрөмж ашиглан хийн төлөвт шилжүүлж CNG болгон автобусыг цэнэглэх юм.

Байгалийн хий нь шаталтын дулаан өндөртэй, байгаль орчинд бага бохирдол ялгаруулдаг, эдийн засгийн хэмнэлттэй орчин үед олон улсад нийтийн тээврийн салбарт түгээмэл ашиглаж байна гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан