Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Шүлхий өвчин гарсантай холбогдуулж 30 хоногийн хорио цээр тогтоож сургуулиудыг тараагаад байна

  admin 2017-11-22 2299

Сэлэнгэ аймгийн Мандал суманд малын гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан энэ сарын 18-аас эхлэн 30 хоногийг хөл хорио тогтоогоод байна. Сумын хэмжээнд 34716 мал, амьтанг вакцин, тарилганд хамруулаад байна.

Тус суманд малын гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбоотойгоор сумын Гамшгаас хамгаалах шуурхай штаб хуралдаж захирамж гаргасан байна. Мандал суманд энэ сарын 18аас эхлэн 30 хоногийг хөл хорио тогтоогоод байна.  Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэн “Д”-гийн 10 толгой үхрийн 5 үхэрт шүлс гоожих, хэлний арьс хуулрах, хөл нь доглох шинж тэмдэг илэрсэн Улсын мал Эмнэлэгийн Ариун Цэврийн төв лаборторийн 2017.11.18-ны өдрийн шинжилгээний дүнгээр “шүлхий” өвчнөөр өвчилсөн болох нь тогтоогдсон. Шалтгааныг нарийн тогтоогоогүй ч, гаднаас авсан өвс, оторт явж ирсэн малаас халдварласан байж болзошгүй гэж үзэж байна. Малын шүлхий өвчин нь малаас хүнд, хүнээс малд халддаг вирусын халдварт аюултай өвчин учир хөл хорьж байна. Нэгэнт өвчилсөн малыг эмчлэх ямарч боломжгүй, устгахаас өөр аргагүй тул эдийн засгийн хувьд маш их хор хохирол дагуулдаг.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан хорио цээр, хязгаарлалтын дэглэм тогтоосон бүс нутгаас хүн , тээврийн хэрэгсэл гарах,  дамжин өнгөрөх хяналтын пост ажиллаж байгаа.  Голомтын бүсэд- 6 бүлэг/6 малын эмч 6 бүртгэгч, ариутгагч 14 мал баригч 6 машин/ 418 өрхийн 5133 толгой үхэр, 1002 толгой гахай, 1 ямаа нийт 6136 мал, амьтанд вакцин тарилга хийгээд байна.. Голомтын бүсэд байгаа нийт мал амьтны 31,55%-ийг вакцинжуулсан байна. Эрүүл бүсэд- 5 бүлэгт 5 малын эмч, 5 бүртгэгч, ариутгагч, 10 баригч, 5 машин ажиллан  99 өрхийн 2023 үхэр, 39 гахайнд вакцин хийсэн. Нийт 517 өрхийн 7156 үхэр, 1041 гахай,1 ямаа 8198 мал амьтныг вакцин хийсэн.  Сумын хэмжээнд 34716 мал, амьтан вакцин, тарилганд хамруулаад байна. Улсын Онцгой комиссоос Улаанбаатар-Дархан-Сүхбаатар өртөө хүртэлх 271, 263, 264 дүгээр галт тэрэг, Зүүнхараа-Дархан-Эрдэнэт чиглэлийн 263, 312, 264 дүгээр галт тэрэг, Улаанбаатар-Зүүнхараа-Дархан чиглэлийн 301, 302 дугаар галт тэргийг Зүүнхараа өртөөнд зогсоохгүй явуулах, Зүүнхараа-Улаанбаатар чиглэлийн 282 дугаар галт тэргийг замын өртөөнүүдэд зогсоохгүйгээр явуулах шийдвэрийг гаргасан. 

 Мөн БСШУСЯ-тай хамтран цэцэрлэг, сургуулийн хичээлийг энэ сарын 20-ны өдрөөс эхлэн тав хоногийн хугацаанд түр зогсоох шийдвэрийг гаргалаа. Харин шүлхий өвчин гарсан шалтгаан нөхцлийг яаралтай тогтоохоор Тагнуул, цагдаагийн газрууд ажиллаж байна. өвчилсөн малыг нуун дарагдуулах, өөр газар шилжүүлэх, дур мэдэн янз бүрээр эмчлэх гэж оролдсоноос болж малын гоц халдварт өвчин тархсан нь тогтоогдвол маш өндөр торгуультай тул малчид өвчлөлийн талаархи шинж тэмдэг илэрсэн тохиолдолд яаралтай малын эмчид хандахыг анхаарууллаа. Уг өвчин нь хүнд халдахгүй боловч, хүн уг өвчнийг тээгч болдог тул нэг малаас нөгөө малд үргэлжлүүлэн халдааж байдаг учир хөл хорио тогтоох шаардлагатай байдаг байна. Малын шүлхий өвчин нь малаас хүнд хүнээс малд халддаг вирусын халдварт аюултай өвчин. Тиймээс иргэд боловсруулаагүй түүхий цагаан идээ болон мах махан бүтээгдэхүүн хэрэглэхдээ сайтар анхаарах хэрэгтэй юм.
 

 

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан