Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

350 кг самар хурааж авчээ

  Б.Уянга 2016-09-01 2054

НМХГ, Онцгой, цагдаагийн байгууллагуудын хамтын шалгалт нийслэлийн 6 постон дээр ажиллаж байгаа юм.   22-ын товчооны постоор нийслэл рүү орж ирж байгаа машиныг шалгахад 320 кг самар илэрчээ. Самрыг хэдийн цайруулаад хотруу оруулж ирэх үеэр хурааж авсан байна.  

Өнгөрсөн жил 100 тонн самар хурааж авч байжээ. Энэ жилийн хувьд самар хууль бусаар түүх нь харьцангуй бага байгаа ч тарвага агнах нь элбэг байгаа юм байна. Нэг дор 90 тарвага орж ирсэн тохиолдол гарчээ. Мөн 8 сарын 1-2 нд шилжих шөнө 6 тарвага нийслэл рүү орж ирүүлэх гэж байхад нь хураан авчээ.

Товчоод дээр сэжигтэй автомашинуудыг шалгахаас гадна нийслэл рүү орж ирж байгаа аюдтомашинуудад зоонозын халдваргүйжүүлэлт ариутгал хийж байгаа юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө