Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Гадны иргэд угалз, тэх агнасан хэргийг анхааралдаа авахыг сануулав.

  Б.Уянга 2016-09-01 1086

Монголын анчдын нийгэмлэгийн мэдээлж байгаагаар Лүүк Монголиа , Степномад компаниудын эзэн гэх Баттулга Төв аймгийн Алтанбулаг суманд 2014 онд гадаадын анчнаар зөвшөөрөлгүй угалз агнуулсан болох нь баримтаар нотлогдсоныг холбогдох албаныхан тоохгүй байна гэлээ. Мөн Ховд аймгийн дуут суманд гадаадын анчнаар хууль бусаар ан хийлгэсэн нь нотлогдохоор хангалттай материалыг хүргүүлсэн ч шалгаагүй гэж байлаа.

ЗГ-аас 2012 онд идлэг шонхор шувууг Монголын ард түмний эрч хүч,эрх чөлөө, эв нэгдэл байгал дэлхийгээ хайрлах үзлийн билэгдэл болгон Үндэсний бахархалт шувуу болгон зарласныг тэд мөн буруу гэж хэлж байна. Учир нь ингэж тогтоол гаргахдаа шонхор шувуу гэж нийтлэг нэрээр зарласнаас шонхор агнахад төлдөг төлбөрийн асуудал улсад орохгүй болсон тухай яриж байна. Нэг шонхор 20 мянга орчим долларын үнэ хүрдэг. Үүнээс 11760 долларыг идлэг шонхорын төлбөр болгон байгалийн нөөц ашигласны төлбөрт төлөх ёстой болдог байна. Харин үүнийг сүүлийн үед гадныхан огт дагаж мөрдөхгүй байгааг хэллээ.

Нүүдлийн идлэг шонхор шувууг жилдээ 300-400 толгойг арилжааны зориулалтаар амьдаар нь бариулж гадаадад гаргах боломжтой гэжээ. Гэхдээ дээр дурьдсан 11760 долларыг нэг толгой шонхороор тооцож авснаар улсын төсөвт нэмэр болнл гэж үзэж байгаа юм байнаө. Мөн ан амьтны нөөц ашигласны төлбөрийн орлогын 50 орчим хувь эргүүлэд шонхор шувууны үхэл хорогдолын хүчин зүйл болох эрчим хүчний шугамыг шувуудад ээлтэй болгох хөтөлбөрт зориулагдаж болно хэмээн зөвлөж байлаа.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө