Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Вакцин тээвэрлэх зориулалтын хөргүүртэй машинтай боллоо

  Б.Уянга 2016-09-01 1073

Малын гоц халдварт өвчин гарахад хамгийн түрүүнд Биокомбинатын үйлдвэрээс вакцин орон нутаг руу хүргэгддэг. Гэтэл вакцин тээвэрлэхдээ зориулалтын бусаар авч явснаас чанар алдагдах муудах эрсдэл гардаг байна. Тиймээс дэлхийн банкны санхүүжилтээр ХХААЯ хэрэгжүүлсэн хөдөө аж ахуйн маркетинг төслийн хүрээнд ийнхүү орон нутаг руу эдгээр машинууд хүргэгдэж байна.

 

 Вакцин хадгалах зориулалтын темпратур нэмэх 8 градус байдаг байна. Киа моторсын нийлүүлж байгаа эдгээр машинууд нэмэх хасах 21 градус хүртэл хөргөж халаах хүчин чадалтай хөдөлгүүртэй учраас малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхэд нэг алхам урагшиллаа хэмээн салбарынхан үзэж байна.

 

 Архангай, Баянхонгор, Говь алтай, Завхан Хөвсгөл аймгийн 15 суманд даян дэлхийн хөдөө аж ахуй , хүнсний аюулгүй байдал хөтөлбөрийн санхүүжилтээр ийнхүү очиж байна.  Мал эрүүлжснээр малчдын өрхийн орлого нэмэгдэж, хувийн мал эмнэлгийн нэгжийн үйлчилгээний чанар хүртээмж нэмэгдэнэ гэж үзэж байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө