Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Яаралтай түргэн тусламжийн төвийнхөнд ажиллах хүч, техник хэрэгсэл дутмаг байна

  Б.Уянга 2016-08-18 950

Онц ноцтой тохиолдолд найдлага тавин залгадаг 103 буюу яаралтай түргэн тусламжийн төвийнхөнд хэрэглэгчийн төлөө байгууллагыхан шалгалт хийсэн байна. 7 сарын 22-ноос хойш хийсэн шалгалтаар түргэн тусламжийн төв ОУ-ын шаардлага хангах нь битгий хэл дөхөө ч үгүй байгааг хэлж байна.  Иргэд дуудлага өгөхөд 20 минутын дотор багтаан очдог байх ёстой атал 1-2 цагийн дараа очдог, дуудлага хүлээн авдаг утсан дээр ганцхан эмч жижүүрлэдэг гээд зөрчил олон илэрсэн байна.  Энэ нь тухайн газар ажиллаж байгаа эмч ажилтнуудын буруу биш ч гэсэн төр засгаас улсын онцгой гэсэн энэ газар анхаарал хандуулж хүн хүч, техник хэрэгслийн тал дээр санаа тавих цаг болсныг санууллаа.

Дуудлага хүлээн авч байгаа эмчийн хувьд ч 24 -48 цагийн гараатай ажиллаж байгаа нь хөдөлмөрийн хуулийг зөрчиж байгаа үйлдэл гэлээ. Уг нь 24 цаг ажилласан хүн хууль номоороо 72 цаг амрах учиртай. Гэтэл тангараг өргөсөн эмч нарын хувьд ийм бололцоогүйн улмаас цагийн хувиар зөрчин шахуу ажилласаар байна. Иргэдийн дуудлага бүрт хүрэхийн төлөө ажилладаг ч энэ нь хөдөлмөрийн хуулиа зөрчин, дутуу дулимаг техник хэрэгсэлтэй үйл ажиллагаа явуулсаар байгааг засаж залруулах үүрэгтэй гэж үзлээ. Тиймээс энэ тал ЭМЯ холбогдох албаныхныг анхаарал тавиж ажиллахыг хүслээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө