Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

УБТЗ-ыг 1.8 тэрбум төгрөгөөр торгох болжээ

  Б.Уянга 2016-08-18 1225

Улаанбаатар төмөр замынхан зорчигчдын тасалбар дээр цагаан хэрэглэл, кофе цайны хөлс гэх зэргээр илүү мөнгө авч байгааг ШӨХТГ-ынхан илрүүлж торгуулийн арга хэмжээ авахаар болжээ.  Энэ тухай гомдол иргэдээс нилээдгүй ирсэн учраас хяналт шалгалт хийсэн байна.  Зорчигчийн тасалбар дээр 900-3000 төгрөгийн үнэ бүхий мөнгө нэмж авдаг байсныг тогтоон торгуулийн шаардах хуудас илгээжээ. Ганцаараа монополь өрсөлдөөнт үйл ажиллагаа явуулдаг төмөр замынхан үнэ тарифдаа өөрчлөлт оруулж нэмэх үедээ заавал мэдэгдэх ёстой. Гэтэл зүй бусаар дур мэдэн үнэ нэмсэн үйлдлээсээ болж  орлогынхоо 0,3 хувьтай тэнцэх мөнгө буюу 1,8 тэрбум төгрөгөөр торгуулахаар болсон байна.

ЗГ-аас энэ жилийн хэрэглэгчийн жил болгон зарласан. Энэ хирээр ч ШӨХТГ-ын үйл ажиллагаа эрчимжсэн гэж хэлж болно.  Тэдний дараагийн хяналт шалгалт явуулах газар Эрдэнэт уулын баяжуулах үйлдвэр юм байна.  Дотоод зохион байгуулалт бүтцийн хувьд хараахан жигдрээгүй байгаа учраас шалгалт хараахан ороогүй байгаа гэлээ. Мөн тэдний мэдэгдэж байгаагаар их дээд сургуулиудын төлбөр энэ жил нэмэгдэх ямар ч үндэслэлгүй гэж хэлж байна. Хэрвээ нэмсэн тохиолдолд УБТЗ-ыханд авсантай адил торгуулийн арга хэмжээ авна гэдгийг анхаарууллаа.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө