Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ОЙРЫН ӨДРҮҮДЭД ИХЭНХ НУТГААР ДУУ ЦАХИЛГААНТАЙ БОРОО ОРНО

  admin 2016-08-17 831

Зуны аагим халуун өдрүүд дуусч намрын налгар өдрүүд эхлэж байна. Маргаашнаас эхлэн энэ сарын 20 өдрийг хүртэл бүх нутгаар үүлэрхэг, бага зэргийн салхитай байх юм. Түүнчлэн дуу цахилгаантай бороо төвийн аймгаас эхлэн зүүн баруун аймгуудын ихэнх нутгаар орох гэнэ. Гэхдээ энэ нь үер усны хэмжээнд хүрэх аюултай түвшинд биш гэдгийг Цаг уур орчны шинжилгээний газраас онцоллоо.

Хэдийгээр дуу цахилгаантай бороо үер усны аюултай түвшинд биш боловч иргэд ойрын өдрүүдэд анхаарал болгоомжтой байж цаг агаарын болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэхийг Цаг уур орчны шинжилгээний газраас мөн анхааруулж байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө