Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Өвсний үндэс-хөтөлбөрийн 6 төслийн гэрээнд гарын үсэг зурцгаалаа

  Б.Уянга 2016-08-17 684

Өнөөдөр Японы элчин сайдын яаман дээр болсон энэ үйл ажиллагаанд Япон улсас МУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Такэнори Шимизү болон холбогдох аймаг дүүргийн засаг дарга нар оролцсон. Анх 1990 оноос хойш манай улсад хэрэгжиж эхэлсэн Өвсний үндэс хөтөлбөрийн 500 дахь хөтөлбөр нь ийнхүү хэрэгжиж ажил хэрэг болж байна.  Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3-р цэцэрлэг, Төв аймгийн Лүн сумын сургуулийн дотуур байр болон биеийн тамирын заал, Дорноговь аймгийн Эрдэнэ сумын цэцэрлэг, Сүхбаатар аймгийн Онгон сумын цэцэрлэгийн өргөтгөл, Дорнод аймгийн Дашбалбар сумын цэцэрлэг, УБ хотын БЗД-ийн 53-р сургуулийн их засварын төслүүд ийнхүү хийгдэхээр болоод байна.

 

 

Дээрхи 6 төслийг хэрэгжүүлэхэд нийтдээ 461,571 ам доллар буюу 894 сая 699 мянга 292 төгрөгийн тусламж үзүүлэхээр боллоо. 

  Япон улсын ЗГ-аас хэрэгжүүлдэг Өвсний үндэс хүний аюулгүй байдлыг хангах хөтөлбөр нь хөгжиж буй орнуудын орон нутгийн засаг захиргаа болон боловсрол, эрүүл мэндийн байгууллагууд гардан хэрэгжүүлдэг хамтын ажиллагааны төсөл юм.

 

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө