Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Тарваган тахалтай тэмцэх постууд ажиллуулж эхэлжээ

  Б.Уянга 2016-07-29 1473

Манай улсын 17 аймгийн 157 сумын нутаг дэвсгэрт тарваган тахал өвчний байгалийн голомттой байдаг. Тэгвэл жил бүрийн 8,9р саруудад тарваган тахлын идэвхжил өндөрсдөг . Тиймээс хотруу тарваганы мах оруулж ирэх нэрийдлээр өвчин тараах явдал гардаг.  Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд идэвхижил өндөр байгаа энэ үед ОБЕГ, НМХЕГ, Мал эмнэлэг, Зооноз өвчин судлалын төв УБ хотын цагдаагийн газартай хамтран 24 цагаар СХД-ийн Эмээлт түүхий эдийн зах, Баруун туруун, ХУД-ийн Яармаг, Нисэх Био, БЗ-ийн товчоо, Налайх дүүргийн 5-р хороо Тэрэлж явах зүүн аймаг чиглэл, 4-р зөрлөгийн пост, Багануур дүүргийн Хэрлэнгийн гүүрний авто техникийн шалган бүртгэх товчоодод ариутгал халдваргүйжүүлэлт хягналтын шалгалт явуулах ажлын хэсгүүдийг байгуулан ажиллаж эхэлжээ.

  Өнгөрсөн оны идэвхижил өндөр байх үеэр хот руу орж ирж байгаа 60507 тээврийн хэрэгсэлд үзлэг шалгалт хийхэд тарваганы түүхий мах тулам 501 ширхэгийг илрүүлжээ.  Зөрчил гаргасан 45 иргэнийг 5 сая орчим төгрөгөөр торгож захиргааны арга хэмжээ авсан байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө