Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Онцгой байдлын аврагчид үерийн дуудлагад дарагджээ

  admin 2016-07-29 2616

Өчигдрийн борооны үеэр хамгийн их усанд автсан дүүрэг нь Баянзүрх юм. Харин Чингэлтэй Баянголын Сүхбаатарын хойд хэсэг үерт автаж аж ахуйн нэгж, айлуудын хашаа, орон сууцны хорооллын граш руу их хэмжээний ус урсан орж иргэдэд их хэмжээний хүндрэл учирчээ. Энэ хэмжээгээрээ онцгой байдлын албаныханд ирэх дуудлага ихэсч ачаалал өндөртэй ажилласан байна. Иргэдийн дуудлага бүрт хүрч ажиллахын төлөө онцгой байдлынхан хурдан шуурхай аврах үйл ажиллагаа явуулжээ. Ихэнхдээ нийтийн эзэмшилийн зам талбай усанд автаж иргэд боогдох, жижиг тэрэг хөвөх, орц хонгилд түгжигдсэн гэсэн дуудлагууд иржээ.

Автомашинтай иргэдийн машин руу ус орох, грашд байсан машинууд үерт автах , гэр хорооллын айлууд урсах зэргээр хохирлын нийт хэмжээг тооцож гаргах аргагүй байгаа юм.   Үерийн аман дээр буусан айлуудын хувьд ч өчигдрийн борооноор гэртэйгээ урсаж энэ хирээр онцгойгийнхонд хандах хандалт өссөн тухай яриж байна. Гэхдээ урьдчилан сэргийлэх шаардах хуудас өгсөний ачаар үерийн аман дээр байсан 3000 айлын 500 орчим нь нүүсэн байна.  Цаашид хүчтэй аадар бороо хэд орохыг мэдэхгүй. Тиймээс иргэд дор бүрнээ сонор сэрэмжтэй байж үерийн аман дээр байдаг бол нүүж урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг уриаллаа.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө