Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Бага насны хүүхдээ зориулалтын суудалд суулгаж бүс зүүлгээгүй бол торгоно

  Б.Уянга 2016-07-29 3721

Сургууль цэцэрлэг амарч хүүхэд багачууд эцэг эхчүүдийн хараа хяналтанд шилжсэн энэ үед зам тээврийн ослын улмаас бага насны хүүхэд хохирогч болох нь өдрөөс өдөрт нэмэгдэж байгааг ЗЦГ-аас анхааруулж байна. Зам тээврийн ослоор эхний хагас жилийн байдлаар 19 хүүхэд нас барсан бол 554 хүүхэд бэртэж, 113 хүүхэд хүндэвтэр хүнд гэмтсэн байна. Тиймээс замын цагдаагийн газраас хамгаалах бүс хамгаалагдсан амьдрал уриатай  аянг сарын хугацаатай хэрэгжүүлж эхлээд байна. Хамгаалах бүс хамгаалалтын суудал аяны хүрээнд бага насны хүүхдээ зориулалтын суудалд суулгаж , бүс зүүлгэсэн эсэхэд анхаарал хандуулж ажиллах юм байна.  Зориулалтын суудал бүс хэрэглээгүйн улмаас хүүхдүүд автомашины цонхоор толгой цээжээ ил гаргаж явах, унах бэртэх, осолд өртөх хэргүүд нэмэгдэж байгааг эцэг эхчүүдэд сэрэмжлүүллээ.

Тиймээс тус аяны хүрээнд аливаа тээврийн хэрэгсэл дотор хүүхдийг зориулалтын суудалд хамгаалах бүс бүслүүлэхгүйгээр эрсдэлтэй орчинд тээвэрлэж яваа жолооч нарт хатуу хариуцлага тооцон ажиллахаар төлөвлөөд байгаа юм байна.

  Орон нутагт зам тээврийн ослын улмаас хүүхэд нас барах тохиолдол 89,4 хувийг эзэлж байхад гэмтсэн хүүхдийн 66,4 хувийг нийслэлд эзэлж байгаа юм.  Тиймээс эцэг эхчүүд та бүхэн заавал аян гэлтгүй бага насны хүүхэдтэйгээ хамт замын хөдөлгөөнд оролцож байгаа нөхцөлд гараасаа хөтлөх гарцаар гарах, тээврийн хэрэгсэлд суулгахдаа бүс бүслүүлж зориулалтын суудалд тээвэрлэн зорчиж байхыг анхааруулъя.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө