Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Хүүхдийн тоглоомын талбайд барилга барихыг эсэргүүцлээ.

  Б.Уянга 2016-07-28 775

Уг нь нийтийн эзэмшилийн зам талбайд барилга барих гэж байгаа бол тухайн газрын оршин суугчидтай зөвлөлдөж зөвшилцөх ёстой. Гэтэл 2013 онд газрын зөвшөөрлөө авсан Тольт бүрэн дунд сургуулийн үйл ажиллагааг хашаа хатгасан хойно нь оршин суугчид мэджээ. Сургуулийн спорт заал барих зорилгоор нийтийн эзэмшилийн зам талбай руу халдан орж ирсэн гэнэ.  Өнгөрсөн 6-ны өдөр хашаа хатгаж барилгын үйл ажиллагаа эхлэх гэж байхад нь оршин суугчид эсэргүүцлээ илэрхийлснээр үймээн дэгдсэн тухай ярилаа.

 СХД-ийн 17-р хорооны 33А байрны оршин суугчид 1200 гаруй хүн байгаа гэнэ. Нийт 300 өрх айл үүнийг эсэргүүцэж гарын үсгээ зурсан өргөдөл бичиж хотын даргад хаяглажээ.  Сургуулийн спорт заал барихыг буруутгахгүй ч газар байршил нь бусдын эрхэнд халдаж байгаа учраас нэн даруй арга хэмжээ авч өгөхийг хүслээ.

 Хотын дарга өчигдөрхөн стандартын шаардлага хангахгүй орон сууцнуудыг буулгах шийдвэр гаргасан. Хүүхэд багачууд тоглож хөгшчүүл нарлаж суух газаргүй үлдэх нөхцөл бүрдээд байгаа учраас энэ асуудалд ч анхаарлаа хандуулж оршин суугчдын өргөдлийн дагуу шийдэж өгөхийг шаардлаа.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө