Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Энэ хичээлийн жил сурах бичиг шинэчилэгдэхгүй

  Б.Уянга 2016-07-27 1620

Энэ жил сурах бичиг шинэчилэгдэж дахиж хэвлэхгүй ч хуучин сурах бичгийн хүрэлцээг хангах зорилгоор тендэр зарлаж хэд хэдэн компани хэвлэх ажилдаа оржээ. Өнөөдрийн байдлаар 1-7р ангийн нөхөн хангалтын сурах бичиг хэвлэгдэж бүрэн дууссан байна. Харин 8-9р ангийн сурах бичгийг хэвлэх ажил явагдаж байгаа гэлээ. Ахлах ангийнхан буюу 9-12р ангийнханы сурах бичгүүд хангалттай хүрэлцээтэй байгаа учраас нөхөн хангалт хийгдэхгүй юм байна.  Сурах бичгүүд боловсролын газраар дамжин сургуулиудад хүрсэний дараа зорилтот бүлгийн сурагчидад үнэ төлбөргүй хүргэхээр төлөвлөжээ.

Сурах бичгийн үнийн хувьд доод тал нь 1200 байх бол дээд үнэ 4500 төгрөг орчим байх юм байна.  Дундаж үнэтэй сурах бичгийг 2700 орчим төгрөгөөр борлуулах гэнэ. 

Ерөнхий боловсролын сургуулийн 1-12р ангийн сурагчид нийт 160 орчим төрлийн сурах бичиг үздэг.  Энэ жилийн хувьд сурах бичиг шинэчлэгдээгүй учраас албаныхны ачаалал бага  төсөв хөрөнгө ч харьцангуй бага зарсан байна.  Үүнийгээ дагаад эцэг эхчүүдийн халааснаас гарах мөнгө ч бага байна гэж тооцож байгаа юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө