Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Өмнөд Суданд үүрэг гүйцэтгэх 6-р ээлжийн дайчдыг үдэх ёслолын ажиллагаа боллоо.

  Б.Уянга 2016-07-27 1116

Ийнхүү Зэвсэгт хүчний жанжин штабын бие бүрэлдэхүүн жанжин тугандаа хүндэтгэл үзүүлснээр ёслолын ажиллагаа эхэлсэн.  Энэ удаад Бүгд Найрамдах Өмнөд Судан руу МУ-ын Зэвсэгт хүчний 6-р ээлжийн бие бүрэлдэхүүн болох мотобуудлагын батальон явж байна. Unmiss ажиллагаанд оролцохоор мордож байгаа НҮБ-ын цэргийн багийн бие бүрэлдэхүүн тус улсын аюулгүй байдлыг хангахад дэмжлэг үзүүлж, ард түмний амгалан тайван байдлыг сахин хамгаалахад өөрийн хувь нэмрийг оруулдаг үндсэн чиг үүрэгтэй. Дайчид 12 сарын хугацаанд Өмнөд суданд үүрэг гүйцэтгэнэ.  Улс орны нүүр царай нэрийн хуудас болон явж байгаа дайчиддаа амжилт хүсч үүргээ нэр төртэй биелүүлээд ирэхийг салбарын сайд нь захилаа.

 

 

Өмнө нь Өмнөд Суданд алба хаасан 5 ээлжийн энхийг сахиулагчид цэргийн үүргээ нэр төртэй биелүүлэхээс гадна хүмүүнлэгийн үйлст оролцож бүтээн байгуулалтад гар бие оролцдогийг нутгийн ард түмэн бахархан өгүүлдэг. Энэ удаад явж байгаа бие бүрэлдэхүүн ч үүргээ нэр төртэй биелүүлээд ирнэ гэдгийг албаныхан хэлж байлаа.

 

 

Өмнөд суданыг зориж байгаа дайчид Юнити мужийн Бентью хот дахь НҮБ-ын бааз, дотоодын дүрвэгсдийн хуаран  болон энгийн иргэдийг хамгаалах, хол ойрын эргүүл, цувааны хамгаалалт бааз болон нисэх онгоцны хамгаалалтын үүргүүдийг гүйцэтгэх юм. Манай улсын ЗХ НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд 2002 оноос ажиглагч, 2006 оноос цэргийн баг явуулж эхэлсэн . Энэ хугацаанд нийт давхардсан тоогоор 12933 цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэжээ. Цэрэг оролцуулж байгаа эрэмбээрээ Монгол улс 30-д ордог байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө