Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Сутай хайрхан уулын тэнгэрийг тайх ёслол боллоо

  Ч.Доржбат 2016-07-27 1448

Сутай  хайрхан уулын тэнгэр тайх ёслолыг  2008 онд төрийн тэргүүний зарлигаар үйлдэж, 2011 онд хоёр дахь төрийн тахилгыг нь, энэ онд зохион байгуулснаар  Сутай хайрханы тэнгэр тайх ёслол нь 3 дахь  удаагаа болж байна. Сутай хайрхан уул нь  Говь-Алтай аймгийн Тонхил, Дарви, Ховд аймгийн Цэцэг Дарви сумын нутаг дамнан оршдог. Сутай гэдэг нь Сүүтэй  гэдэг үгнээс гаралтай. Анх нутгийн зон олон сүүтэй хайрхан хэмээн шүтэж сүү цагаан идээнийхээ дээжийг өргөдөг байсан гэдэг. Сутай хайрханы тэнгэр тайх ёслолд төрийн тэргүүн хэлсэн үгэндээ байгаль дэлхийгээ бид хайрлан хамгаалвал, үр шимийг хүртэж олон зуун мянган жил оногн дагшин байгалийнхаа дунд урт удаан амьдрал үргэлжилнэ гэдгийг онцлон хэлсэн юмаа.

 

 

Сутай гэдэг үгийн утга Хатан эх гэсэн утга ауулдаг. Тиймээс өргөл цацлаа хатан эхдээ өргөж байна гэж сүслэн залбирдаг байна. Мөн Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийд, Говь-Алтай, Ховд аймгийн хийдийн лам  Лам хуваргууд ч Хатан эхээ аргадан Ламчодов, Жигжид,  Юлтий, Дэвжид сэржидам зэрэг номыг айлдлаа. Мөн төрийн уул тахилгын ёс жаягийн дагуу Тэнгэрт сум айлдаж, цагаан морийг төрийн тэргүүн Сутай хайрхан ууланд сэтэрлэн тавьсан юмаа. Ийнхүү өнөө жил Богд Очирваань, Сутай хайрхан уулын тэнгэрийг тайх ёслолынг үйлдлээ. Ирэх жил жил Алтан овоо, Ханхөхий уулын төрийн тахилга болноо.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө