Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ОХУ-ЫН СИБИРТ АССАН ТҮЙМРИЙН УТАА УЛААНБААТАРЫГ БҮРХЖЭЭ

  admin 2016-07-26 3419

Өнөөдрийн байдлаар ОХУ-ын нутагт 72 голомттой, 9,5 га талбайг хамарсан ой хээрийн түймэр асч байна. Үүнээс Сибирийн бүс нутаг хамгийн их түймэртэй байгааг хэллээ. ОХУ-ын онцгой байдлын албаныхан түймрийг унтраахаар ажиллаж байгаа ч түймрийн хэмжээ их байгаагаас, дээр нь цаг уурын байдлаас шалтгаалаад түймрийн утаа бусад мужууд болон Улаан-Үд хотод орсон байна. Мөн манай улсын хилийг давж, нийслэл хотыг бүрхсэн байдалтай байгаа юм.

 

 

С.Галтзул     / ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын мэргэжилтэн /

      Гэхдээ Сибирт ассан түймрийн энэ утаа иргэдийн эрүүл мэндэд төдийлөн хоргүй болохыг мэргэжилтнүүд хэлсэн байна. Манай улсын хувьд энэ оны долдугаар сарын байдлаар 13 аймгийн 53 суманд 110 удаагийн ой хээрийн түймэр гарсан байна. Мөн ОХУ-аас хил давж таван удаа хээрийн түймэр орж ирснийг бүгдийг нь бүрэн гүйцэд унтраажээ. Одоогоор монголын нутагт ассан түймэргүй. Гэхдээ иргэдийн амралтын үе учраас ногоон бүсэд амарч зугаалахдаа ой хээрийн түймрээс сэрэмжлэхийг ОБЕГ-аас анхаарууллаа.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө