Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

АЙМГУУДЫН БАЯР НААДАМ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

  Ч.Доржбат 2016-07-18 2628

         Аймгуудаас хамгийн түрүүнд Завхан аймгийн баяр наадам 7-р сарын 8,9-нд болсон. Завхан аймгийн баяр наадамд 256 барилдаж, Отгон сумын харьяат аймгийн Бэгзсүрэн түрүүлж, аймгийн арслан цолны болзол хангасан бол,  Баянтэс сумын харьяат аймгийн харцага Баасандорж үзүүлэн аймгийн заан цолны болзол хангажээ.Өмнөговь аймгийн наадам болж Ноён сумын харьяат аймгийн заан Нямаа үзүүрлэн аймгийн арслан цолны болзол хангажээ. Харин Хөвсгөл аймгийн баяр наадамд нутгийн хүү Сандагдорж түрүүлж аймгийн арслан цолны болзол хангасан бол, сумын заан Даваахүрэл удаалан аймгийн заан цолны болзол хангажээ. Мөн Дундговийн  баяр наадамд  Өндөршил сумын харьяат аймгийн харцага Х.Батбаяр харцага түрүүлж аймгийн арслан цолны болзол хангаж , Эрдэнэдалайн  сумын харьяат с.з Б.Баярмөнх үзүүрлэж а.з болсон байна.Мөн Баян-Өлгий аймгийн баяр наадамд Аймгийн харцага Бреке түрүүлж аймгийн арслан болэ, аймгийн арслан Серейк удаалан чимэгээ ахиулжээ.  Энэ жилийн хувьд зарим аймгууд өөрийн баяр наадамдаа гадны аймгийн Улсын өндөр цолтой бөх барилдуулахгүй байна. Тухайлбал Говьсүмбэр аймаг тусгайлан мэдэгдэл ч гаргасан  байх жишээтэй. Өнөдөөр Увс аймгийн баяр наадамд эхэлсэн байна. Маргааш Говь-Алтай, Нөгөөдөр архайнгай аймгийн наадам эхлээд аймгуудын наадам цааш үргэлжилнээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө