Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

БЗД-ИЙН ГАЗРЫН АЛБАНЫ ДАРГА 200 ГАРУЙ САЯ ТӨГРӨГИЙН ХАХУУЛЬ АВЧ БАЙГААД ҮЙЛДЭЛ ДЭЭРЭЭ БАРИГДЖЭЭ

  Ч.Доржбат 2016-07-18 3034

Хэрэг явдал 7-р сарын 10-нд буюу улсын баяр наадмын эхний өдөр болжээ. Тодруулбал, Баянзүрх дүүргийн өмч харилцааны газрын албаны дарга Б нь "Их цуурайтын ам"-нд газар эзэмших эрхийн гэрчилгээг БНХАУ-ын иргэн Л-д олгосон байна. Улмаар түүнээс 200 гаруй сая төгрөгийн хээл хахууль авч байхыг ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид үйлдэл дээр нь саатуулжээ. Уг хэргийг үйлдэхдээ иргэн Б, Ч, П нартай үгсэн тохирч, иргэдийн цахим үнэмлэхийг ашигласан байна. Иймд БЗД-ийн Өмч харилцааны газрын албаны дарга Б-г баривчлан бэлэн мөнгө болон нотлох баримтыг хураан авч, АТГ-тай хамтран эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.

Цагдаагийн алба хаагчид баяр наадмын үйл ажиллагаа болон АСЕМ-ын уулзалтын аюулгүй байдлыг хангахаар өдөр шөнөгүй ажиллаж байгаа энэ үеийг ашиглаж гэмт этгээдүүд хууль зөрчихөөр завдсан. Гэвч цагдаагийнхан үүрэгт ажлаа нэр төртэй биелүүлж Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн их хэмжээний хээл хахуулийн хэргийг ийнхүү илрүүлжээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө