Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

1100 гаруй сайн дурынхан АСЕМ-ын үеэр ажиллажээ.

  Ч.Доржбат 2016-07-16 711

          Улсын болон хувийн хэвшилийн 20 гаруй их дээд сургууль, гадаадын их сургуулиудад суралцагчид болон залуу мэргэжилтнүүдийн төлөөллүүдээс сайн дурынхан бүрджээ.  Өнгөрсөн 3 сараас эхлэн сайн дурынхныг бүртгэж шат шатны сургалт мэргэшүүлэх дадлагад хамруулсан байна. 1100 гаруй залуусыг нийт 11 ажлын хэсэгт хувиарлан өнгөрсөн 4 сараас хойш Асем-ын дагалдах хурлуудад олон төрлийн үйл ажиллагаа, бэлтгэл ажилд дэмжлэг болгон ажиллуулжээ. Асем-ын хэвлэл мэдээллийн төвд 120 гаруй сайн дурынхан дээд түвшний уулзалтыг сурвалжлахаар ирсэн сэтгүүлчдэд туслалцаа үзүүлж ажилласан бол Чингисийн хүрээ цогцолборт 100 гаруй сайн дурынхан бэсрэг наадмыг амжилттай зохион байгуулахад дэмжлэг болон ажиллажээ.

       Хүний нүдэнд тэр бүр харагдаад байхгүй ч тохижилт цэвэрлэгээ гээд олон ажлыг сайн дурынхны дэмжлэгтэй хийсэн байна.  Шангрила болон бусад түнш 36 зочид буудал, зам тээвэр, харуул хамгаалалт, үйлчилгээ, үйлдвэрлэлд оюутнуудыг дайчилан туслуулжээ.  Тэдний дэмжлэгтэйгээр их ажил нугарч, урагшаа саадгүй явсан гэдгийг албаныхан хэлж байсан. Оюутнууд ч зуны амралтаараа мэргэжлийн чиг баримжаатай ажилд оролцсоноор томоохон туршлага болж байгаа талаар ярилаа.

       Оюутан залуусын оролцоотой сайн дурын үйл ажиллагаа нь залуучуудын нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, сайн дурын үйлсийг түгээн дэлгэрүүлэхэд чухал ач холбогдолтой. Хэдийгээр цалин хөлсгүй ажилласан ч улсынхаа нэр хүндийг өргөх түүхэн том уулзалтанд гэрч болж оролцсондоо оюутнууд баяртай байлаа.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө