Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Х.ДАРМЕН: МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРААС БҮХ ТУСЛАЛЦААГ АВНА

  Ч.Доржбат 2016-07-14 1970

Баян-Өлгий аймагийн Өлгий хотод болсон үерт аймгийн төвийн 6,9,10-р багууд өртжээ. Одоогоор үер автсан айлуудыг нүүлгэн шилжүүлж шинээр газар олгосон байна. Мөн үер болсон газрыг ариутгах, халдвар өвчин гарахаас урьдчилан сэргийлэх ажлыг  онцгой байдлын алба хаагчид хийж байгаа гэж тус аймгийн засаг Дармен утсаар мэдээллээ.

Мөн төвийн зарим хэвлэлээр байгалийн гамшигт өртсөн Баян-Өлгийчүүд Монгол улсын засгийн газраас ямар ч тусламж авахгүй гэсэн ташаа мэдээлэл тарсан байна. Энэ бүгд худал мэдээлэл.

Бид хохиролын хэмжээг тогтоогоод ЗГ-т бүх мэдээллээ хүргүүлж хандана. Засгийн газар ч анхаарал  одоогоор анхаарлаа хандуулж ажиллаж байгаа гэдгийг хэллээ.

Мөн үерийн улмаас 4 настай нэг хүүхдийн амь нас эрдсэн. Үерт автсан айл өрхүүдэд хоол хүнсийг аймгийн засаг даргын нөөц болон бусад аргаар хүргүүлж байгаа гэлээ. Үерт автсан 170 гаруй өрхийн 600 гаруй хүн байгаа учраас хүн бүрт хоол хүнс, бусад зүйлс дутагдалтай байх ойлгомтой. Тиймээс цаашид бидэнд монгол ахан дүүсийн тусламж хэрэгтэй гэдгийг онцлон хэлсэн юмаа.

 

 
ТВ5 мэдээ: Х.Дармен: Монгол Улсын Засгийн газраас бүх туслалца...

ТВ5 мэдээ: Х.Дармен: Монгол Улсын Засгийн газраас бүх туслалцааг авна #цагхөтөлбөр

Posted by TV5 Mongolia on Thursday, July 14, 2016

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө