Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Төв цэнгэлдэх хүрээлэн наадамчин олноо хүлээж авахад бэлэн болжээ.

  Б.Уянга 2016-07-09 1118

Улсын баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга Батболдын эхний орж танилцсан газар сур харваа. Буриад сураар үргэлжилж байгаа сур харвааны талбайн талаар анхааралдаа авахыг холбооныхон хүсч байна.  Талбайгаа өөрсдөө эзэмшдэг болчихвол санхүү хөрөнгөөс авахуулаад олон зүйл хялбар болох тухай ярилаа. Баяр наадмаас бусад үед шагайн асарт нохой зодоон явуулах, дугуй засвар ажиллуулах явдал гардагийг Шагайн холбооныхон хэлж байна.  Үндэсний баяр наадмын асрыг дорд үзэж байгаа энэ мэт үйл ажиллагааг таслан зогсоохыг шаардлаа. Сур, шагайн холбооныхон ийм хүсэллтэй байгаа бол үндэсний бөхийнхөн харьцангуй тайван байна. Бэлтгэл ажил жигдэрсэн. 1024 бөх барилдах учраас шинэ цолтонгууд төрж, бөхийн чанар чансаа үүнийгээ дагаад дээшилнэ гэж үзэж байна.

Наадмын бэлтгэл ажилтай холбогдуулан засвар болоод бусад ажилд 120 орчим сая төгрөг зарцуулжээ.  Жилийн жилд хүндрэл дагуулдаг ариун цэврийн өрөөний асуудлыг шийдэх зорилгоор НЗДТГ-аас 60 орчим зөөврийн био нойлыг байршуулахаар болсон байна. Мөн нээлтийн ёслол хүндэтгэлийн ажиллагааг дан ганц хүн удирдан зохион байгуулах биш соёл урлагийн байгууллагууд нэгдэж хийхээр болсон нь үзэх зүйл ихтэй хөтөлбөр болж чадна гэж үзэж байгаа юм байна

Энэ жилийн баяр наадмаар үзэгчидэд Монгол ахуй, хүннү гүрний түүхийг үзүүлнэ.  Мөн марзан Шарав гуайн алдарт бүтээл Монголын нэг өдөр зураглалыг хүргэнэ. 1500 гаруй хүний хөдөлмөрөөр бүтэж байгаа наадмын бэлтгэл ажил иийнхүү хангагдаж наадамчин олноо хүлээн авахад бэлэн болжээ.

 
ТВ5 мэдээ: Төв цэнгэлдэх хүрээлэн наадамчин олноо хүлээж аваха...

ТВ5 мэдээ: Төв цэнгэлдэх хүрээлэн наадамчин олноо хүлээж авахад бэлэн болжээ #цагхөтөлбөр

Posted by TV5 Mongolia on Thursday, July 7, 2016

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө