Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Дэлхийд данстай 300 бизнесмэн Монголчуудтай хамтарна.

  Б.Уянга 2016-07-08 610

Олон улсын зах зээлд гарч чадсан нэр нөлөө бүхий бизнесмэнүүд Асемын дээд хэмжээний 11-р чуулганы хүрээнд болох бизнесийн чуулга уулзалтаар ирэх гэж байна.  Нийт 300 гаруй бизнесмэн ирэх бол Монголын талаас энэ хэмжээний урдаа баридаг үйлдвэрлэгчдийн эздээ оролцуулахаар болжээ. Гэхдээ том эдийн засагтай нөлөө бүхий компаний удирдлага байхыг шаардахгүй хөрөнгө оруулалтын хэмжээгээ нэмж, бизнесийн салбараа өргөтгөх хүсэлтэй бизнес эрхлэгчдийг оролцуулах юм байна. 13,14-ны өдрүүдэд зохион байгуулагдах бизнес уулзалт гадагшаа зах зээлээ тэлж чададгүй дотоодынхонд тун ховор тохиох боломж болж байгааг зохион байгуулагчид нь хэлж байна.

Оролцоотой эдийн засгийг хөгжүүлэх, ази европын уялдаа холбоо,жижиг дунд бизнес олон улсын нэмүү өртгийн сүлжээнд нэгдэх, хөрөнгө оруулалт ба ногоон хөгжил зэрэг 4 үндсэн чиглэлд зохион байгуулагдана. Уулзалтаас гарсан эцсийн дүгнэлийг Асемийн чуулганы нэгдсэн дүгнэлттэй хавсаргах юм байна.

Уулзах боломж тэр бүр тохиогоод байдаггүй бизнесийн салбарынханы хувьд энэ уулзалтыг өөрсдийгөө сурталчилах том реклам гэж харж байна. Бага зардлаар ихийг олж авах боломжтой төдийгүй бизнесийн салбарт акул болсон эрхмүүдээс зөвлөгөө авах том боломж тохиолоо гэж үзэж байна.

 
ТВ5 мэдээ: Дэлхийд данстай 300 бизнесмэн Монголчуудтай хамтарн...

ТВ5 мэдээ: Дэлхийд данстай 300 бизнесмэн Монголчуудтай хамтарна #цагхөтөлбөр

Posted by TV5 Mongolia on Thursday, July 7, 2016

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө