Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Наадмаар 6 мянга гаруй цагдаагийн алба хаагч ажиллана

  Ч.Доржбат 2016-07-07 869

Үндэсний их баяр наадмаар хэв журмын зохицуулалтын бэлтгэл ажил 80 хувьтай  явж байгаа гэж Улаанбаатар хотын цагдаагийн газрын удирдлагууд мэдээлж байна.  Баяр наадмаар иргэдийн амар тайван байдал, олон нийтийн хэв журмыг сахин хамгаалахаар нийт 6 мянга гаруй алба хаагч 24 цагийн бэлэн байдалд ажиллана. Хотын замын цагдаа болон автомашины хөдөлгөөнийг өндөр түвшинд зохион байгуулж түгжрэл бөөгнөрөл үүсгэж иргэдийг ая тухтай наадамлуулах  бол, хэв журам хамгаалах газраас аюулгүй байдал хамгаалалтад анхааран ажиллана гэлээ.

Баяр наадмын үеэр хөл хөдөлгөөн нэмэгдэж авто замын ачаалал зарим газруудад үүсэх магадлалтай, гэхдээ цагдаагийн алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд эн бүхнийг зохицуулж ажиллана. Иймд иргэд цагаадаагийн алба хаагчид тавьса шаардлагад хүндэтгэлтэй хандаж баяр наадмаа амар тайван тэмдэглэн өнгөрүүлэхийг цагдаагийн байгуулллагаас уриаллаа.

Баяр наадам өндөрлсөний дараа АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалт эхэлнэ.АСЕМ-ийн дээд түвшний уулзалтад  цагдаагийн байгууллагын бие бүрэлдэхүүн өнгөрсөн оны 12 сараас эхлэн бэлтгэж эхэлсэн.Аюулгүй байдлын бэлтгэл ажил 90 гаруй хувьтай явж байгаа гэлээ. Мөн АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалт болон Үндэсний их баяр наадмыг Монголын өргөн нэвтрүүлгийн 16 телевиз буюу телевизүүдийн холбоо хамтран өндөр түвшинд шууд дамжуулж байгаа. Тиймээс ТВ-ийн холбоо болон цагдаагийн байгууллага үндэсний их баяр наадам, АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр хамтран ажиллах юм байна.

 
ТВ5 мэдээ: Наадмаар 6 мянга гаруй цагдаагийн алба хаагч ажилла...

ТВ5 мэдээ: Наадмаар 6 мянга гаруй цагдаагийн алба хаагч ажиллана #цагхөтөлбөр

Posted by TV5 Mongolia on Wednesday, July 6, 2016

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө