Төв цэнгэлдэх хүрээлэнд Үндэсний их баяр наадмын ёслол хүндэтгэлийн ажиллагаа, бөхийн барилдаан үзэх тасалбарыг энэ сарын 7-наас буюу маргаашнаас худалдаалж эхэлнэ гэлээ. Наадмын тасалбар авах гэсэн иргэд жил бүр хонон өнжин дугаарлаж, багагүй чирэгдэл учруулдаг. Энэ асуудлыг шийдвэрлэх үүднээс нэг хүнд дөрвөн ширхэгээс илүү тасалбар худалдаалахгүй байх шийдвэр гаргасан байна.
Харин жуулчдад наадмын энэ жил 3 мянган тасалбар олгогдоно.Дэс дараалалтай олгож эхлэх үүднээс өнгөрсөн 4-р сараас эхлэн Нийслэлийн аялал жуулчлалын газраас жуулчны компаниудаас захиалга авч эхэлсэн гэж байна
ТВ5 мэдээ: Наадмын тасалбар маргааш худалдаанд гарна #цагхөтөлбөрТВ5 мэдээ: Наадмын тасалбар маргааш худалдаанд гарна #цагхөтөлбөр
Posted by TV5 Mongolia on Wednesday, July 6, 2016