Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой гэмт хэрэг зөрчил буурахгүй байна

  admin 2016-06-21 1558

Сонгуулийн зар сурталчилгаа эхлэн багагүй хугацаа өнгөрсөн байна.  Энэ өдрүүдэд  цагдаагийн байгууллагад  Сонгуулийн тухай хууль зөрчсөн  болон  сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой гэмт хэрэг зөрчлийн 604 гомдол, мэдээлэл  ирсэн байна. Үүнээс  Улаанбаатар хотод 362, хөдөө орон нутагт 242 бүртгэгдсэн байна.

Бүртгэгдсэн зөрчлийг утгаар нь ангилан үзэхэд сурталчилгааны самбар, зурагт хуудас, бусад эд зүйл гэмтээсэн 174, нэр дэвшигчийг мэдээллийн хэрэгсэл, фэйсбүүк хуудас, page хуудсаар гүтгэсэн нэр төрийг нь гутаасан 76, бэлэг сэлт, эд зүйл тараасан, дайллага цайллага хийсэн 65, ухуулга сурталчилгаа хийх үеэр саад учруулсан 23, сурталчилгааны байр намын байранд танхайрсан 30, хууль зөрчин сонгуулийн сурталчилгаа явуулсан 153 тохиолдол илэрсэн байна.

Цаашид сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, бие даагч нар болон иргэд сонгуулийн тухай хуулийг судалж  хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байлаа.  Цагдаагийн байгууллага сонгуулийн үйл ажиллагаанд зөвхөн Сонгуулийн хуульд заасан чиг үүргийнхээ дагуу ажиллах болохыг хэлж байсан юм. 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө