Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Япон Улсад дадлагажигч ажилтан илгээх асуудлаар Монгол Улс дахь Япон Улсын Элчин сайдын яам мэдэгдэл хийлээ

  admin 2016-06-21 1919

УИХ-ын дарга Энхболд Япон Улсад айлчлал хийгээд ирэхдээ Японд Монгол залуусаа гаргана гэснээс хойш сүүлийн үед Япон Улсад дадлагажигч гаргах талаар хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим сүлжээгээр цөөнгүй мэдээлэл гарах боллоо. Ингэхдээ 10 мянга, 100 мянган дадлагажигч илгээнэ, өндөр цалинтай ажиллуулна хэмээн дурдсан байна. Үүнтэй холбогдуулан Элчин сайдын яаманд иргэдийн зүгээс санал хүсэлт, асуулт тогтмол ирсээр байна. Иймд, бодит байдал ямар байгаа тухай товч мэдээллийг нийтэд хүргэх шаардлагатай гэж үзлээ. 

УИХ-ын дарга Энхболд энэ сарын эхээр Япон улсад албан ёсны айлчлал хийгээд ирсэн даруйдаа нисэх онгоцны буудалд хэвлэлийнхнийг дуудаж айлчлалаар ганзага дүүрэн ирсэн Монгол залууусаа Японд дадлагажигчаар гаргахаар болсоноо дуулгаж байсан билээ.

Сүүлийн үед МУ-ын эдийн засгийн хөгжилд хэдий хэмжээний мэргэжлийн ур чадвартай залуус хэрэгтэй байна төдий хэмжээгээр Япон улс руу гаргахаар болсон бэлтгэл ажлаа эхлүүлсэн ойрын хугацаанд гаргах болсон тухай АНамынхан сонгуулийн сурталчилгаанд ашиглах болсон. Үүнтэй холбоотойгоор Монгол Улс дахь Японы ЭСЯамнаас мэдэгдэл гаргасан байна. Япон улсад гадаадын дадлагажигч хүлээж авах тухай хуулийн төсөл Японы парламентад өргөн баригдсан бөгөөд өнгөрсөн хаврын чуулганаар хэлэлцэн батлах ёстой байсан ч тодорхой шалтгааны улмаас хойшлогдсон билээ. Ирэх намрын чуулганаар уг хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөөд байгаа хэдий ч уг хуулийн төслийн талаар нийгэмд янз бүрийн үзэл санаа, зөрчилдөөн байгаа тул хэзээ батлагдах нь тодорхойгүй байгаа. Харин уг хууль парламентаар батлагдсан тохиолдолд Японд дадлагажигч илгээх сонирхол бүхий улс орнуудтай яриа хэлэлцээ өрнүүлж гэрээ хэлэлцээрүүдийг байгуулах ажил хийгдэх бөгөөд үүний дараа л тодорхой, чиглэл, нөхцөл болзлын тухай яригдах учиртай. Өөрөөр хэлбэл, одоогийн байдлаар Японд илгээх дадлагажигчдын тоо, цалин хөлс, холбогдох бусад асуудлаар ярих нь эрт байна. Энэ сарын эхээр УИХ-ын даргын Япон улсад хийсэн ажлын айлчлалын үеэр хоёр тал хөдөлмөр эрхлэлтийн салбарт явуулах хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан билээ. Гэхдээ энэхүү санамж бичигнь аливаа тоо, нөхцөл, болзол агуулаагүй, аль нэг талдаа тодорхой үүрэг хариуцлага үүрүүлээгүй, ерөнхий агуулга бүхий баримт бичиг юм.

Япон улсын Засгийн газрын зүгээс монгол иргэдийн ахуй амьдралыг дээшлүүлэх, эрүүл мэнд, боловсролын орчинг сайжруулах, ажил хөдөлмөр эрхлэх бололцоог нэмэгдүүлэх зэрэгт ямагт анхаарч ирсэн бөгөөд цаашид ч тодорхой ажлуудыг хийх болно. Дээр дурдсан дадлагажигч гаргах асуудал ч үүнд хамаарч байгаа билээ. Иймд иргэд та бүхэн элдэв ташаа мэдээлэлд авталгүй, асуудал шийдэгдэн тодорхой болтол аливаа яарсан алхам хийхгүй байхнь зүйтэй боловуу гэжээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө