Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

ХОНИНЫ ЦЭЦЭГ ӨВЧНИЙГ ХЯНАЛТАНД АВАХАД ШУУРХАЙ ТУСЛАЛЦАА ҮЗҮҮЛЭХЭЭР ТӨСӨЛ ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ

  admin 2016-06-21 1374

Монгол Улсын засгийн газрын хүсэлтийн дагуу хонины цэцэг өвчнийг хяналтанд авахад шуурхай туслалцаа үзүүлэхээр НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагаас санхүүжүүлэн өнөөдөр албан ёсны нээлтээ хийснээр төсөл хэрэгжиж эхэллээ.

Манай улсад хонины цэцэг өвчинг анх 1976 онд гарсан гэж үздэг. Энэ цагаас хойш хонины цэцэг өвчний тархалтыг дарсан гэж үзсэн боловч 30 жилийн дараа буюу  2006 онд гарснаар дарааллан 2007, 2008, 2013, 2015 онуудад тархсан байна. Энэхүү хонины цэцэг өвчин нь олон улсад малын А зэрэглэлийн хамгийн өндөр тархлалттай халдварт өвчин гэж тооцогддог байна.

2015 он гарснаас манай улсад Дорнод Хэнтий, Сүхбаатар зэрэг 5 аймгийн 15 суманд өвчлөлийн голомт өнөөдрийг хүртэл идэвхитэй байсаар байгааг хэллээ.  2015 оноос хойш 6000 гаруй хонь цэцэг өвчин туссаныг илрүүлснээс 4000 гаруй хонийг устгалд оруулсан байна. Ийм учраас өвчний тархалтыг таслан зогсоохын тулд НҮБ-ын тусламжтай хонины цэцэг өвчнийг хяналтандаа авахад шуурхай туслалцаа үзүүлэхээр  санхүүжүүлэн  төслийг нээлт боллоо.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө