Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Дэлхийн Монгол бүжгийн олон улсын гуравдугаар наадамд манай улс амжилттай оролцлоо

  Г.Бадамлянхуа 2019-09-12 207

Дэлхийн монгол бүжгийн олон улсын наадам Хөх хотод боллоо. Гурав дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа энэ наадмаас манай улсын бүжигчид 2 алт, 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртжээ. 38 хүний бүрэлдэхүүнтэй явсан манай улсын бүжигчид өнөөдөр эх орондоо ирлээ.  

Дэлхийн монгол бүжгийн олон улсын 3 дахь удаагийн наадамд манай улсын хоёр чуулга нэгдэн оролцсоноороо онцлог юм. Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга болон уламжлалт өв соёлын Түмэн эх чуулга хамтран  Хөх хотыг зорьжээ. Олон улсын бүжгийн уралдаанаас манай улсын бүжигчид алт, мөнгө, хүрэл нийлсэн нийт 6 цом авчээ. Шилдэг бүжиг дэглээчийн төрөлд нэг алт, нэг мөнгө, 2 хүрэл цом хүртсэн байна. Монгол үндэсний өв соёлоо дэлхийд гайхуулаад ирсэн монгол бүжигчдээ өнөөдөр хамт олон нь сүр дуулиантай угтлаа.

Олуул бүжиг, цөөхүүл бүжиг, гоцлол бүжиг гэсэн төрлүүдээр оролцжээ. Язгуур бие биелгээ, Хэмнэлээр урлахуй, Сүүтэй бурхад, Өгийт ах минь, Тогоруу бие зэрэг бүжиг бүжгээр оролцжээ.

Дэлхийн монгол бүжгийн олон улсын 3-р наадамд монгол туургатнууд нийт 200 гаруй бүтээлээр оролцжээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө