Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

9/11-НИЙ ХАЛДЛАГААС ХОЙШ 18 ЖИЛ ӨНГӨРЧ, 2019 ОНЫ ЭНЭ ӨДРИЙГ "ЭХ ОРОНЧДЫН ӨДӨР" БОЛГОН ТЭМДЭГЛЭХЭЭР БОЛЖЭЭ

  Б.Оюун 2019-09-11 196

Одоогоос 18 жилийн тэртээ 2001 оны 9/11-ний өдөр Америкийн Нью Йорк, Вашингтон хотуудад алан хядагч, террористууд хүн төрөлхтөний түүхэн дэх хамгийн балмад халдлагыг үйлдэж, олон зуун хүний амь насанд халдсан юм. Тэгвэл энэ өдрийг угтаж АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп 2019 оны 9/11-ний өдрийг Эх орончдын өдөр болгон зарлажээ.

АНУ-ын ерөнхийлөгч энэ өдөр төрийн бүх туг далбааг буулган, 9/11-ий террорист халдлагад өртөгсдийн дурсгалыг хүндэтгэхийг хүссэн байна. Цагаан ордны албан ёсны сайтан дээр ерөнхийлөгч Дональд Трампын энэ дагуух захирамжийг байрлуулсан байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп:  -АНУ-ын ерөнхийлөгчийн гаргасан шийдвэрийн дагуу 2019 оны 9/11-ний өдрийг Эх орончдын өдөр болгож, Америкийн төрийн байгууллага, яам тамгын газар, агентлагууд дээрх төрийн далбааг бөхийлгөж, 2001 оны 9/11-ний террорист халдлагад өртөн амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэхийг үүрэгдэж байна.

Алан хядагчдын үйлдсэн халдлагад ердөө хэдхэн хоромын дотор 3 мянгаад хүний алтан амь үрэгдэж, хагацал, уй гашуу, айдас хүйдэс нөмөрсөн юм. Энэ өдөр Нью Йорк хотын ДХТ-ийн ихэр цамхаг, Пентагоны барилгыг алан хядагчдын барьцаалсан 3 онгоц ирж мөргөн, 4 дэх онгоц Пенсильвани мужид осолдсон. Алан хядагчдын үйлдсэн балмад халдлагад ДХТ-д байсан хүмүүсээс гадна барьцаалагдсан онгоцонд явсан хүмүүс өртөн амиа алдсан. Нийтдээ ДХТ ихэр цамхаг нурахад дэлхийн 80 гаруй орны 3 мянга гаруй хүн амиа алдсан гэж тооцдог байна.

Олон жил тогтсон уламжлал ёсоор өнөөдөр Америк орон даяар гашуудлын арга хэмжээ болж, амь үрэгдэгсэдийн дурсгалыг хүндэтгэнэ. Америкт энэхүү аймшигтай балмад халдлагад өртөж, амь алдагсдын дурсгалыг хүндэтгэх ёслолын ажиллагаа ДХТ сүндэрлэж байсан газарт байгуулсан Граунд зиро дурсгалын цогцолборт болно.  

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө