Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Иргэд олон нийтийн саналыг үндэслэн газар чөлөөлөх ажлууд хийгдэж байна

  Д.Отгонсүрэн 2019-09-11 118

“Газрын зөрчил арилгах талаар авсан зарим арга хэмжээний талаар Газрын зөрчил арилгах ажлын хүрээнд Баянгол дүүрэгт 46, Баянзүрх дүүрэгт 34, Сонгинохайрхан дүүрэгт 40, Хан-Уул дүүрэгт 16, Чингэлтэй дүүрэгт 38, Багануур дүүрэгт 32, Налайх дүүрэгт 2 байршлыг чөлөөлсөн. 263 байршилд 449 объект чөлөөлснөөс 346 хашаа хайс, 8 өргөтгөл, 32 түц, 63 граж контайнер байна. Түүнчлэн иргэдийн саналын дагуу газар чөлөөлөх ажлууд үргэлжилж байна. Мөн хорооллын дундах авто замын 87 байршилд орц гарц нээсэн. Нийтийн эзэмшлийн 31 байршилд 4152 м.кв талбай, явган хүний зам хаагдсан 56 байршилд 10189 м.кв талбайг чөлөөлөөд байна” хэмээн нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч А.Энхманлай мэдээлэл хийлээ.

Шуурхай зөвлөгөөнд өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт биелэлтийн танилцуулга мэдээллийг сонссоны дараа нийслэлийн зарим дүүрэг хороодын Засаг дарга нар тулгамдаж байгаа асуудлуудаар санал хэллээ. Зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан иргэдийг чирэгдүүлж, төрийн үйлчилгээнд хүнд суртал гаргах явдлыг төрийн байгууллагын бүх шатанд таслан зогсоох, ажил эрхэлж байсан албан тушаалтнуудаас  нийслэлийн өмчөөс зохион байгууллттай хулгайлсан, өмч хөрөнгө шамшигдуулсан асуудлыг хууль шүүхийн байгууллагаар шалгуулж шийдвэрлүүлэх, хариуцлага алдсан албан тушаалтанд хариуцлага тооцох болон  Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “ Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62-р тогтоолын хэрэгжилтийг хангах, 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд болон цаг үеийн бусад асуудлаар үүрэг даалгавар өглөө.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө