Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Дотоод хэргийн их сургуулийн 350 гаруй суралцагч цэргийн тангараг өргөлөө

  TV5 News 2019-08-26 357

 Дотоод хэргийн их сургуульд 2019-2020 ондэлсэн орж  цэргийн тангаргаа өргөсөн 350 гаруйсуралцагч цэргийн тангараг өргөлөө.  Суралцагчдын хувьд бүтэн сарын хугацаанд БЗД-ийн Гүнжийн хоолой дахь сургалтын төвд  хээрийн сургалтад хамрагдаж, цэргийн эрдэмд суралцсан байна.

Цэргийн гавъяаны улаан тугийн одонт Дотоод хэргийн их сургуульд энэ хичээлийн жилд цагдаагийн 128, хилийн 40, Шүүхий шийдвэр гүйцэтгэх 35, онцгой байдлын 26, ОХУ-д суралцах 11 шинэ суралцагчцэргийн тангараг өргөлөө. Тангараг өргүүлэх ёслолд цагдаа, хил хамгаалах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, онцгой байдлын ерөнхий газрын дарга удирдлагууд, офицер генерал, эцэг эхчүүд оролцож, шинэ суралцагчид өргөсөн тангарагтаа үнэнч байж, төр ард түмнийхээ төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэхийг уламжилсан юм.Цэргийн анхан шатны мэдлэг олгох сургалтаар суралцагчид олон талын практик ур чадварыг богино хугацаанд  эзэмшиж чадсаныг багш, удирдлагууд онцолж байлаа.

Дотоод хэргийн их сургуулийг сонгон суралцаж,  амар тайван нийгмийг бүтээхэд бие сэтгэлээ зориулахаар тангараг өргөсөн суралцагчид  өргөсөн тангарагтаа үнэнч байж, цаашид хичээн суралцах болно гэдгээ шинэхэн суралцагчид итгэл төгс хэлж байлаа

 ДХИС  хууль сахиулах салбарын чадварлаг хүний нөөцийг бэлтгэхээр сургалтын бодлого  хөтөлбөрийг  жил бүр сайжруулж, суралцагчдад практик түвшний сургалтыг хичээлийн хөтөлбөртэй уялдуулан  зохион байгуулж байна. 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө