Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Өрнийн зурхай-12 2019/08/27

  Д.Отгонсүрэн 2019-08-26 2555

ХОНЬ 

Анхааралтай байх нь харилцаа холбоо тогтооход чухал мөч. Спортоор хичээллэх, биеийн хүчний ямар ч ажил хийхэд таатай. Та эд зүйл худалдан авна гэвэл гэнэтийн зарлага гарна. Ихээхэн цаг хүч зарах гэрийн ажлууд таныг хүлээж байна. Хүүхдийн хүмүүжил танаас илүү их анхаарал, оролцоог шаардаж байна.

ҮХЭР 

Амралтаа авсан үхрийнхэн гэр бүлээрээ хаа нэгэн тийш яв. Бүгд хамт байвал харилцаа улам бэхжиж нэг нэгнээ гэсэн сэтгэл тань улам батжина. Шинэ хайрын романс танд өөрчлөлт авчран эсрэг хүйсийн хүнтэй хамт байх хүслийг өдөөнө. Хэрвээ та эрүүл харьцааг хүсэж байгаа бол бие биенээ харилцан хүндэтгэхээ мартаж болохгүй.

ИХЭР 

Эрч хүчээ гамнах сануулгыг одод өгч байна. Хэрвээ танд орлого хүрэлцээгүй байхгүй байгаа бол өдөр тутмын бизнесээ сайжруулахыг хичээх хэрэгтэй. Удирдах ажилтай ихрүүд ашиг орлогын хувь тараах, төлөх хэрэгтэй болно. Гэрээ хэлэлцээр маш үр дүнтэй байна. Усанд сэлж амрах нь таны бие болоод сэтгэлийг залуужуулна. Алжаал ядаргаагаа зөв тайлаарай.

МЭЛХИЙ 

Өнөөдөр завгүй өдөр болох бололтой. Таны нэр хүнд хамт олны дунд өсөх бөгөөд мэргэжлийн хүрээнд ажил хэрэгт ахиц дэвшил гарна. Ойрын үед албан тушаал дэвших магадлал өндөр байх бөгөөд цалингаа нэмүүлэх талаар саналаа гарга. Ашигтай бизнесийн хэлэлцээр хийх магадлалтай. Хэрвээ та албан тушаал ахих эсвэл мөрөөдлийн ажилдаа орохоор төлөвлөж байгаа бол энэ үеийг алдах хэрэггүй.

АРСЛАН 

Олон нийтийн үйл ажиллагаа дүүрэн байх болно. Таны нийтэч байх байдал нэмэгдэн өөр орны зан заншлыг таних таатай боломжийг өөртөө олгоно. Холоос харьцдаг байсан найзтайгаа уулзах магадлал өндөр. Өөртэйгөө адил хүсэл сонирхолтой янз бүрийн орны хүмүүстэй холбогдон хайр сэтгэлийн болон дотно харилцааг үүсгэхэд болохгүй зүйл байхгүй.

ОХИН 

Худалдаа хийхдээ санхүүгээ хяна. Арилжаа наймаанд сэтгэл хөдлөл давамгайлж болзошгүй. Та хуулийн асуудлыг зөв шийдвэрлэхийг эрмэлз. Санаа бодлоо бусадтай хуваалц. Мөнгөө үр дүнгүй хөрөнгө оруулалтад бүү зарцуул. Харин судалгаа хийсэн худалдаа наймаа нь танд аз дагуулаад зогсохгүй ашигтай байх болно.

ЖИНЛҮҮР 

Үнэ цэнэтэй зүйлээ хайрлах нь амьдралын өнгийн гэрэлтүүлнэ. Орлогоо нэмэгдүүлэх бизнесийн боломж руу  анхаарлаа хандуулах хэрэгтэй. Мөнгөтэй болсон ч хоол хүнс идэж уух зүйлсээ хязгаартай худалдан ав. Энэ нь үрэлгэн занг хянахад тустай. Харин таныг зугаацуулах ямар нэг үйл ажиллагаанд оролцоход таатай. Гэхдээ спорт, урлаг зэрэгт их цаг үрэх нь таныг амжилтад хүрэхэд садаа болно.

ХИЛЭНЦ 

Хайр дурлалыг эерэг энерги авахад зориул. Өөрийгөө хөгжүүлэх өнгөрснөө тунгаан бодох зэрэгт сайн. Сэтгэл хөдлөл, оюун санаагаа цэгцтэй болгохыг хичээ. Өнөөдрийн үйл явдлууд таны дотоод мөн чанарын тусгал болох болно. Элдвийн зөн совин учрал тохиолдолд анхаарлаа хандуулж түүнд нягт нямбай гүнзгий дүн шинжилгээ хий. Зүүд зөнтэй байна.

НУМ 

Та өөрийн дутагдлаа халах оролдлого үр дүнтэй байна. Сэтгэл санааг тань зөв энерги удирдана. Харилцаа холбоо бол энэ өдрийн түлхүүр юм. Та бусдад өөрийн талаар эерэг мэдээ дамжуулах нь сайн зүйлд хүргэх магадлалтай. Таны оюуны чадавх өндөр байж, хэд хэдэн гайхалтай санааг сэднэ. Гэвч та туйлын болгоомжтой хандахгүй бол гаргасан алдаа тань их мөнгөөр хэмжигдэж болзошгvй.

МАТАР 

Бизнесийн түнш өөрийн үзэл санаагаа тулган хүнд байдалд оруулж болзошгүй. Бяцхан зүйл ч том асуудал үүсгэж болзошгүй. Тиймээс та өөрчлөлтийг давахад бэлэн бай. Амралтаа авч гадаадад аялахаар төлөвлөнө. Нислэг, визний асуудлыг хөөцөлдөхөд бүтэмжтэй байх болно.

ХУМХ 

Романтик харилцаанд хүндрэл гарах хандлага байгаа тул эрсдэлтэй сэдэв болон асуудлаас холхон байхыг сэрэмжлүүлж байна. Өнөөдөр шаргуу ажиллах шаардлагатай тул асуудлууд хүлээж байснаас хамаагүй удаан шийдэгдэж байгааг та мэдрэх болно. Олон нийтийн арга хэмжээнд оролцох нь танд хэрэгтэй зүйл байж болох юм. Сайн найз нөхөд холдож байгааг мэдрэх нь гуниг төрүүлэх авч асуудлыг сайн талаас нь харах хэрэгтэй.

ЗАГАС 

Хайрын болзоо хүлээж байна. Хуурмаг байдал хосолсон хэт ёсорхог зан бусдыг түлхэн холдуулж магадгүй. Хүйтэн хөндий зан зожиг байдал амьдралд сөрөг өөрчлөлт авчирна. Тиймээс аль болох сайхан зүйл бодож эсвэл сайн үйл хийхийг эрмэлз. Эргэн тойрондоо хайр түгээ.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө