Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

1856 тонн түүхий нүүрс нэвтрүүлэхийг завджээ

  Д.Отгонсүрэн 2019-08-26 377

Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт түүхий нүүрс хэрэглэхийг энэ оны тавдугаар сарын 15-ны өдрөөс хориглосон. Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих чиг үүргийг Нийслэлийн Мэргэжлийн “Агаарын чанарын хяналтын хэлтэс” хэрэгжүүлнэ.

Орчны Бохирдлыг Бууруулах Үндэсний хорооноос Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газарт авто тээврийн товчоод болоод нүүрс оруулах боломжтой замуудад ажиллах, явуулын дөрвөн ажлын байрыг хүлээлгэн өглөө. Ингэснээр товчоодод ажиллаж буй хяналтын ажилтнууд орчин үеийн техник тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон ажлын байртай болж, ажиллах нөхцөл боломж сайжирч байгаа юм. Нийслэлийн товчоодод 25 хяналтын ажилтан 24 цагийн хяналт шалгалтыг цагдаагийн байгууллагатай хамтран хийж байна.

Нүүрс оруулж ирэхийг хориглосноос хойш 56 тээврийн хэрэгслээр 1856 тонн түүхий нүүрсийг Улаанбаатар хот руу нэвтрүүлэхийг завджээ. Иргэд, аж ахуй нэгж байгууллагууд Улаанбаатар хот руу түүхий нүүрс тээвэрлэхээр завдсан тохиолдолд Агаарын тухай хууль болоод Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө