Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Голын усанд осолдож амь насаа алдах тохиолдол бүртгэгдсээр байна

  Т.Бадамханд 2019-08-05 588

Орон нутагт аялал зугаалгаар явах үедээ голын усанд осолдох тохиолдол гарч байгааг онцгой байдлын газраас мэдээлж байна. Тухайлбал Хэнтий аймгийн нутаг Хэрлэн голд осолдсон иргэдийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна гэж албаныхан мэдээллээ.   

Хэнтий аймгийн Хэрлэн сумын нутаг дэвсгэрт “Хэрлэнгийн гүүр” гэх  газарт 4 хүн зугаалж явснаас нийслэлийн Хан-Уул дүүргийн харьяат 44 настай эрэгтэй Б усанд осолдсон гэх дуудлага мэдээлэл энэ сарын 3-ны 14.40 цагийн орчимд аймгийн онцгой байдлын хэлтэст ирсэн байна. мөн өчигдөр буюу 4-нд тус сумын Ногоо бригад гэх газар тус сумын харьяат 48 настай эрэгтэй Б 12.15 цагийн орчимд ногоо усалдаг усалгааны системийн хоолойг Хэрлэн голоос гаргах гэж байгаад унаж живсэн гэх дуудлага мэдээлэл аймгийн онцгой байдлын хэлтэст иржээ. Дуудлага мэдээллийн дагуу албан хаагчид шуурхай ажиллан эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн ч өчигдөр оройн 20 цаг хүртэл 2-3 метрийн гүнд 15-30 гаруй удаагийн шумбалт хийж, голын эрэг дагуу болон завьт эргүүлээр хайсан үр дүнд хүрээгүй байна. тиймээс өчигдөр оройн 20 цагт эрлийн ажлыг түр зогсоож өнөөдөр өглөөний 6 цагаас үргэлжлүүлэн эрлийг эхлүүлээд байгаа юм байна. Харин Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Урандөш багийн Цагаан-Эрэг гэх газарт тус сумын харьяат 43 настай, эрэгтэй О согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ “Дэлгэрмөрөн” гол руу амиа хорлоно гэж голын ус руу орж урссан байна. Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 15:46 цагт очиж, иргэн О-г “Дэлгэрмөрөн” голд урсаж байхад нь аврах ажиллагааг зохион байгуулж, 15:53 цагт эсэн мэнд гаргаж, Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ. 

 

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө