Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

32-ын тойргоос дээш өгсөх замд ногоон байгууламж бүхий явган хүний зам барих ажлыг яаралтай эхлүүлэх үүрэг өглөө

  Д.Отгонсүрэн 2019-07-23 407

Хотын захирагч С.Амарсайхан өчигдөр Сүхбаатар дүүргийн 12, 13-р хороо, 32-ын тойрог орчимд ажиллажээ. 32-ын авто зам дагуу хүнд даацын машин механизмууд олноор байрлаж элс хайрга ачиж буулгах, борлуулж байгаа нь гудамжны өнгө үзэмжид сөргөөр нөлөөлөхөөс гадна иргэдийн ая тух, аюулгүй байдалд эрсдэл учруулж байгаа юм.

Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа “32-ын тойргоос хойшоо “Сод Монгол” ШТС хүртэл 800 м газарт ногоон байгууламж бүхий явган хүний зам барих тохижилтын ажил хийхээр дүүргээс хөрөнгө төсөвлөсөн байгаа. Зураг төсөл нь батлагдсан. Хийх компани нь ч шалгарсан. Тохижилтын ажлыг өнөө маргаашгүй эхлүүлнэ. Энд байрлаж байгаа машин механизм эзэмшигчдэд мэдэгдэл хүргүүлсэн. Жолооч нар нүүх газрыг заагаад өгчихвөл хүлээн зөвшөөрч байна гэдгээ хэлсэн” хэмээн танилцууллаа.

Хотын захирагч С.Амарсайхан “Тохижилтын ажлыг яаралтай эхлүүл. Бид энэ хүмүүст зогсох талбай олж өгөхгүй бол тохижилтын ажлыг хийж болохгүй гэсэн зүйл байж болохгүй. Мэдээж энэ хүмүүс амжиргаагаа залгуулж байгаа нь тодорхой. Гэхдээ хотын төвдөө хүнд машин механизмыг ингээд байлгаж байж болохгүй. Энэ хавьд айл өрх олонтой, хүүхэд багачууд их явдаг. Аюулгүй байдал хангагдахгүй байна. Өнөө маргаашгүй энэ газрыг чөлөөлөхийг шаард” хэмээн үүрэг чиглэл өглөө.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө