Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Баярын өдрүүдэд гурван хүүхэд усанд осолдон амь насаа алджээ

  Ш.Бат-Эрдэнэ 2019-07-16 434

7-р сарын 11-ний өдрийн 09:00 цагаас 16-ийг  хүртэл онцгой байдлын байгууллагын төв орон нутгийн 5000 гаруй алба хаагч өндөржүүлсэн бэлэн ажиллалаа. Баяр, амралтын өдрүүд таарсан учир иргэд голын эрэг дагуу амарч зугаалах байдал нэмэгдсэн. Үүнтэй холбоотойгоор бага насны хүүхэд хараа хяналтгүй гол усанд орох улмаар амь нас нь эрсэдсэн хэд хэдэн тохиолдол гарчээ.  

Баяр амралтын өдрүүдэд нийслэлийн зургаан дүүрэг, долоон аймаг сумдад усны ослын 13 тохиолдол бүртгэгдэж 15 хүн амь насаа алджээ. Үүнээс 12 нь том хүн, гурав нь бага насны хүүхэд байсан байна.

Гол, усны осол нь ихэвчлэн анхаарал болгоомжгүй байдал, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисноос, томчуудын хувьд архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ голруу орсон зэрэг шалтгаанаас үүдэлтэй байгааг онцгой байдлын газраас хэллээ. Иймд иргэд амарч зугаалах үедээ анхаарал болгоомжтой байхыг сэрэмжлүүлж байна. Мөн зарим аймагт бороо, хур бага, хуурайшилттай байгаагаас үүдэж ой хээрийн хэд хэдэн түймэр гарчээ. Тухайлбал Сэлэнгэ аймагт 6 удаагийн түймэр гарч 157 хүн, 12 хэрэгсэлтэй түймрийн голомтод ажиллаж байна .

Он гарсаар нийт 64 удаагийн осол гарч, 565 хүн амь насаа алдаад байна. Эдгээр тохиолдын 47 том хүн, 8 нь хүүхэд байна. Иймд  гол усны түвшин нэмэгдсэн эдгээр өдрүүэд иргэд амарч зугаалахдаа анхаарал болгоомжтой байх хэргэтэй гэдгийг анхаарууллаа.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө