Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

2026 ОНЫ ӨВЛИЙН ОЛИМПИЙН НААДАМ ИТАЛИД БОЛНО

  Б.Оюун 2019-06-26 720

Италийн Милан болон Кортина дАмпеццо хотууд 2026 онд болох Өвлийн Олимпийн 25 дахь наадмыг зохион байгуулах эрх авлаа. Швейцарын Лозанн хотноо болсон ОУОХ-ны ээлжит чуулганаар ирэх 2026 оны Өвлийн Олимпийн наадмыг зохион явуулах эрх авах хотын нэрийг шалгаруулан зарлажээ.

ОУОХ-ны 134 дэх удаагийн чуулганаар гишүүн улс орнууд ирэх 2026 оны Өвлийн Олимпийн наадмыг зохион байгуулах эрхийн төлөөх сүүлийн санал хураалтад тунаж үлдээд байсан Италийн Милан болон Кортина д’Ампеццо хотууд мөн Шведын Стокгольм хотуудаас сонгосон байна.

Санал хураалтын явцад ОУОХ-ны гишүүн орнуудаас 47 нь Италийн төлөө саналаа өгсөн бол 34 гишүүн Шведын төлөө санал өгч, нэг гишүүн орон санал өгөхөөс түтгэлзжээ.

Ингэснээр саналын илүүгээр 2026 оны Өвлийн Олимп, Паралимпийн наадмыг Италийн Милан болон Кортина д’Ампеццо хотуудад зохион байгуулах нь тодорхой боллоо.

ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах энэ талаар албан ёсоор мэдэгдсэний дараа Италийн Олимпийн хорооны гишүүд санал хураалтын дүнг баяр хөөртэй угтсан байна.

Image result for winter olympic games 2026

Итали орны хувьд түүхэндээ 3 удаа хүн төрөлхтөний спортын их наадмыг зохион байгуулсан туршлагатай юм. Тэгвэл Итали улс 4 дэх удаагаа Милан болон Кортина д’Ампеццо хотуудад ирэх 2026 оны Өвлийн Олимпийн наадмыг зохион байгуулах эрх авлаа.

Үүнээс өмнө 1956 онд Итали улс Альпын нуруун дахь Кортина д’Ампеццо хотод анх удаа Өвлийн 7 дахь Олимпийн наадмыг амжилттай зохион байгуулж байжээ. Дараагаар нь 1960 онд Ром хотноо Зуны 17 дахь Олимпийн наадмыг хүлээн авч, 2006 онд Италийн Турин хотод Өвлийн 20 дахь удаагийн Олимпийн наадам болж байсан юм.

2026 оны Өвлийн Олимпийн наадмыг зохион байгуулах эрхийн төлөө Канадын Калгари, Туркийн Эрзурум, Австрийн Грац, Швейцарын Сьон, Японы Саппоро зэрэг хотууд мөн өрсөлдөн өмнөх шатны шалгаруулалтаас хасагдсан юм. Сүүлийн шатны шалгаруулалтад Италийн Милан болон Кортина д’Ампеццо хотууд мөн Шведын Стокгольм хотууд тунаж өрсөлдсөнөөс ийнхүү Итали улс шалгарчээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө