Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

“Улаанбаатарт үйлдвэрлэв 2019” үзэсгэлэн худалдаа болж байна

  TV5 News 2019-06-21 1188

Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн борлуулалтыг үе шаттайгаар нэмэгдүүлж бүтээгдэхүүний, чанар, стандартыг сайжруулах зорилгоор “Улаанбаатарт үйлдвэрлэв 2019”  үзэсгэлэн худалдааг долоо дахь жилдээ зохион байгуулж байна. Үзэсгэлэн худалдааны нээлтэд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, НИТХ-ын төлөөлөгч Д.Баярсайхан болон жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн 160 гаруй төлөөлөл оролцож байна.

“Улаанбаатарт үйлдвэрлэв-2019” үзэсгэлэн худалдаанд 160 гаруй иргэн, аж ахуй нэгжийг талбайн түрээсгүйгээр оролцуулж байгаа бөгөөд өөрсдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээ олон нийтэд танилцуулж, худалдан борлуулах боломжийг  олгож байна.

Уг арга хэмжээг нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвтэй хамтран энэ сарын 21-23-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө