Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Йемен дахь хуситын байрлал руу агаараас цохилт өглөө

  Б.Оюун 2019-06-17 279

Саудын Арабын агаарын хүчнийхэн Йемен дахь нутгийн хуситын омгийн байрлалууд руу агаараас дайралт хийжээ. Агаарын дайралтад Йемений нийслэл Сана хотод байрлах хуситын байрлалууд өртсөн байна.

 Тухайлбал Саудын Арабын агаарын хүчнийхэн Сана хотоос хойд зүгт байрлах Аль Дайлами агаарын бааз болоод техник хангамжийн объект руу цохилт өгчээ.

Одоогоор энэхүү ажиллагааны үеэр ямар хэмжээний хор хохирол учирсан нь тодорхойгүй байна.

Саудын Арабын эх сурвалжуудын мэдээлж байгаагаар тэд ажиллагааг Йемений зүгээс нисэгчгүй төхөөрөмж хөөргөн, баллистик пуужин хөөргөснийг замд нь илрүүлэн устгасны дараагаар хариу арга хэмжээ болгон явуулжээ. Саудын Арабын үзэж байгаагаар Йемений тал пуужинг Абха хотын дээр хаяхаар завдаж байсан гэнэ. Энэ явдлын хариуцлагыг сүүлд хуситууд өөрийн талд хүлээсэн байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө