Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан эмнэлгүүдийн үйл ажиллагааг зогсоолоо

  TV5 News 2019-06-17 1133

Сүхбаатар дүүрэг дэх мэргэжлийн хяналтын хэлтсээс дүүргийн нутаг дэвсгэрт байрлах эмнэлгүүдэд хяналт шалгалт явуулж байна. Хяналт шалгалтын үеэр тусгай зөвшөөрөлгүй ТЭУ, Бундан Зүрх, Тиффани мед, Хоум Мед, Sona beauty эмнэлгүүд, тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан Фтордент, Оюунчимэг, Наран Ууган зэрэг эрүүл мэндийн 8 байгууллага байсныг тогтоож үйл ажиллагааг зогсоолоо.
Тус эмнэлгүүдийн эрх бүхий байгууллагаас олговол зохих тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан зөрчилд Зөрчлийн тухай хуулийн хүрээнд зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 8 эмнэлэгт 28 сая төгрөгний торгууль шийтгэврийн арга хэмжээ авч, улсын байцаагчийн албан даалгавар хүргүүллээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө